“Mongolian next top model” шоу нэвтрүүүлгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Ю.Балжидмааг насаа нууж, дарж ярьсан гэх хүн цөөнгүй байна. Учир нь, тэрбээр 2011 онд "Miss Mongolia" тэмцээнд оролцохдоо 16 настай байсан бол 2017 онд 19 настай байгаа нь ийм яриа гарахад хүргээд байгаа юм.
Тэгвэл тус тэмцээний хамтран зохион байгуулагч www.buro247.mn дижитал сэтгүүлд Ю.Балжидмаагийн насны талаар тайлбар мэдээлэл нийтлэгджээ.
Тус нийтлэлд “Ю.Балжидмаа 2011 онд "Miss Mongolia" тэмцээний зохион байгуулагчдын хүсэлтээр насаа нэмж, 16-тай хэмээн бүртгүүлсэн нь одоо үзэгчид түүний насны талаар эргэлзэх шалтгаан болсон юм. Ямартаа ч 14 наснаасаа эхэлж загварын карьераа эхлүүлсэн түүнийг “Mongolia's Next Top Model” тэмцээнд өндөр амжилт гаргана гэж олон хүн итгэж байна” гэжээ.