Tuesday, February 14, 2017

Б.Ану-Үжинг “хөөж” явуулсан эгч нар одоо юу хийх бол?

 Mongolian next top model дэлгэцнээ гараад багагүй хугацаа өнгөрчээ. Нэвтрүүлэг аль хэдийн үзэгчдэд танигдаж, олны таашаалд нийцээд байгаа. Мөн нэвтрүүлгийн зарим нэг оролцогч олны хайрыг ихэд хүлээгээд байсан юм. Тухайлбал, Б.Ану-Үжинг нас бага ч чадварлаг оролцогч хэмээн цахим ертөнцөөр жиргэж эхэлсэн. Гэвч хоёрдугаар сарын тавны дугаарт Б.Ану-Үжин тэмцээндээ тааруухан оролцож хасагдсан билээ. Энэ нь түүний дэмжигчдийг багагүй гонсойлгоод авав.  
    Б.Ану-Үжинг тэмцээнд оролцож байх хугацаанд бусад оролцогчид гадуурхах, дургүй байх явдал тэмцээний үеэр багагүй ажиглагдсан. Түүнийг хасагдах үед хүмүүст гадуурхагдсаар байгаад хасагдлаа гэх хүмүүс ч олон байлаа.