Хятадын
Шэньси мужид нэгэн гэр бүлийн хэрүүл маргаан бараг эмгэнэлт явдал болж
хувирах шахжээ. Эхнэр нь амиа хорлохыг оролдсон ч эцсийн мөчид нөхөр нь
үснээс шүүрэн авч аварсан тухай South China Morning Post мэдээлжээ.
Сэтгүүлчдийн
мэдээлснээр 20 метр өндөрт гурван минутын турш үснээс нь барьж зогссон
ба аврагч, хууль сахиулагчид аврах ажиллагаа зохион байгуулсан аж.
Цагдаагийн албан хаагчийн хэлснээр үс нь гарт нь гулсаж бараг алдахаа
шахсан аж.
"Бид
хэдхэн секунд хоцорсон бол, тэр хүн эхнэрээ алдаж магадгүй аль хэдийн
аврах боломжгүй болох байсан" гэж хууль сахиулах байгууллагын ажилтнууд
ярьсан байна.