Нар хур тэгширсэн хурдан морины уралдаан Яармагийн дэнжийг хотойлгож байхаа больсноос хойш нийслэлчүүд
Эмээлтийн дэнжээр даван Хүй долоон худагийг зорих болжээ. Шандаст хүлгийн хийморь сэргээх уралдаан ийнхүү нутаг сэлгэснээс хойш Хүй долоон худагийн эртнээс аравнайлсан дагшин шүтээн болсон дэнжийг хотын биеэ үнэлэгч хүүхнүүд өрсөлдөн зорих болсон нь нууц биш. Наадмын үеэр газар газрын улаан, шар, хүрэн бор, хар тачъяадсан эрчүүд хээр хонгор, хул шарга, алаг, зээрд морьдтой хуран цуглардаг билээ. Эдэнтэй барьцсан мэт жижиг дунд том гарын бизнесмэнүүд том жижиг жийп, эксел, портероо хүнгэнүүлсээр баярын өдрүүдээр мөнгө хийхээр Хүй долоон худагийг бас л зорьдог. Харин сайн ажиглаад байвал бүдүүн нарийн, гуалиг, ганган, хөгшин залуу янхнууд хүртэл олз омог олохоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талаас Хүй долоон худаг орох автобусанд сууж хөдөлдөг болсныг хууль хяналтынхан төдийлөн мэдэхгүй. Долоон сарын арванд Төв цэнгэлдэх хүрээнг тойрон гунхалзаж явсан "шар" Ундармаа туранхай цавьдар морь унасан залуутай тохирчээ. Цаадах нь ч ганцаараа биш гэдгээ , хэлээд гурвуул Маршалын гүүрний дор групп секс хийх юм болов.