Friday, February 17, 2017

Би нууц амрагтай

Сонин юм гэж хаа сайгүй л байх юм. Харин тэр сонин сайхныг амьдралаас олж харж чаддаг байх ёстой юм шүү.
Би дэндүү гунигтай, нэгэн хэвийн байдлаар үргэлжилсэн гучин жилийн амьдралаа орхиж өөрийгөө “хатагтай туршигч” гэж төсөөлдөг болсон. Үнэхээр ч энэ нэр маань надад зохиж байгаа. Ажил болоод гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн хамт өөрийгөө хайрлахад цаг, мөнгө зориулж л сурсан хэрэг.
Өнөөдөр надад аз таарчээ. Манай компанитай түншийн гэрээ байгуулсан нэгэн компанийн ерөнхий менежертэй ажил хэргийг уулзалт хийх ажилд би томилогдлоо. Захирлын нарийн бичгийн хэлснээр “хазаад авмаар эгдүүтэй” тэр залуутай уулзана гэхээр сэтгэл догдлоод бараг бүтэн цаг бэлдсэний эцэст уулзахаар явлаа.
Үнэхээр ч анзаарахгүй өнгөрч боломгүй цэвэрхэн царайтай, нуруулаг залуу намайг нэг л зөөлөн харцаар угтах нь таатай. Ажил хэргийн уулзалт арваадхан минут үргэлжилж захирлууд маань урьдчилан тохирсон асуудал учраас бид гэрээний маягт бөглөх зуураа зарим нэг зүйл дээр тохиролцов. Уулзалтыг ингээд дуусгаж боломгүй санагдах боловч би догдолсондоо болоод олигтой санаа гаргаж амжилгүй байтал өнөөх залуу маань миний бодлыг уншсан юм шиг
-За, ажил хэрэг ойлгомжтой. Харин хоёулаа сайхан танилцсаных хамт цайлах уу даа гэв.
Тэр ажлынхаа ойр байх нэгэн жижигхэн боловч тохилог ресторанд намайг аваачлаа. Ажлаас нь ресторан хүрэх товчхон замд би түүний анхаарлыг татаж байгаа гэдгээ төвөггүй мэдэж авлаа. Учир нь, тэр цагийн дараа хуралтай учраас өөр тийшээ явж чадахгүй байгаадаа баахан уучлал хүсэж байж намайг энд авч ирсэн. Бас хаалга онгойлох, ширээнд суулгах, миний гадуур хүрмийг авч өлгөх зэрэгтээ их л хүндэтгэлтэй хандах нь ач холбогдол өгч байгааг нь илтгэнэ. Зүгээр л боловсон занг гаргах гэж хичээсэн биз гэж та бодох байх. Гэтэл тэр ширээнд суухдаа хэзээний дотно хүмүүс шиг миний өөдөөс харж суугаад
-Уучлаарай. Та дургүйцэхгүй байх гэж найдаж байна. Би анх танай захиралтай уулзахаар очих үедээ л энэ бүсгүй аль хэлтэст нь ажилладаг юм бол оо. Ажил хэргээр ч болтугай холбоотой бол сайхан аа гэж таны тухай бодсон. Харин одоо ингээд нэг төсөл дээр ажиллах болчихоод хамт хооллох гэж байх юм гэж нүүрэмгий загнав.
Нэгэнт эр хүн намайг сонирхож байгаагаа илэрхийлж байхад би өөрийгөө улам үнэ цэнэтэй байлгахад анхаарах хэрэгтэй болжээ. Тэгээд ч түүний сонирхолыг талаар өнгөрөөхгүй улам сонирхолтой болгож чадвал надад сайхан байхсан.
Нэг л мэдэхэд би түүнийг нөхөртэйгөө харьцуулчихсан бодож сууна. Царайны хэлбэр, өндөр нуруу, хэл яриа, ажил албаараа хүртэл энэ залуу жин дарахаар байв. Найз хүүхнүүдийнхээ нэгэн адил сэтгэл баясгах хүн буюу нууц амрагтай болоход хэдийнэ бэлэн болчихоод хэд хэдэн эрийг сонжиж амжсан хүн л дээ, би. Харин яагаад ч юм энэ залууг элдвээр шалгаж сорих гэлгүй шууд л надад таарах хүн гэж бодоод болж өгөхгүй юм. Уулзалтын төгсгөлийг би сонирхолтой хийж чадсан бололтой маргааш нь л болзооны санал ирлээ.
Магадгүй, нууц амрагтайгаа хийх анхны болзоо учраас би энэ өдөр ажлаасаа чөлөө аваад бүтэн биеийн массаж хийлгэж, үсчинд орлоо. Шинэ дотуур хувцас хүртэл худалдаж авлаа. Бие маань охин үеийнх шигээ чилгэр чанга болж, үс маань намирч байх мэт санагдана. Гэнэт “бид одоо унтах юм болов уу” гэсэн асуулт орж ирэв. Гэсэн ч өөртөө хариу бодож олж амжаагүй байхад тэр хэдийнэ өмнө минь ирчихсэн
-Ирсэнд баярлалаа. Чамайг уйдаахгүй сайхан байлгая гэж санаад өөрөө мэдээд программ гаргачихсан шүү гэв. Ингээд бид ресторанд сүүлийн үед алдарт хүрч байгаа өвөрмөц модернист хамтлагийн тоглохыг сонсонгоо хооллосны дараа дээд давхарт нь захилсан өрөөндөө ирэв. Би өөрийгөө ийм хэмжээнд үнэлүүлж чадсандаа баярлаж байлаа. Нэгэнт бид бие биенээ ойлгохоор насан хүрсэн хүмүүсийн ёсоор элдэв оршил хэрэггүй гэж ойлголцсон юм. Тэр гараас минь барин илбэж
-Хоёулаа халуун ваннд орох уу гэхэд
-Би түрүүлээд орж байя. Чи уух юм аваад араас ир л дээ. Гэхдээ удаж болохгүй шүү гээд би түүнд сонирхуулах бяцхан төлөвлөгөө зохиохоор ванны өрөө лүү яарав.
Тэнд би сэтгэлээ төдийгүй бие махбидио баясган жаргааж чадсан. Энэ бол миний нууц амрагт гарсан анхны шөнө болж үлдсэн юм. Нөхөрт гарсан анхны шөнөөс ч илүү тансаг, илүү тачаангуй бас илүү жаргалтай шөнө байсан гэж найзууддаа би дуу алдан хэлсэн шүү. Түүний азарга намайг уйдах завгүй жаргаасанаас ч тэрүү өглөө нь би онгоноо цоолуулсан охин шиг л болсон байсан. Ажил дээрээ ирчихээд байхад хүртэл эрхтэн нь миний дотор үлдчихсэн юм шиг сонин мэдрэмж төрөөд тэр өдөржингөө миний нүүр инээмсэглэл дүүрэн өнжсөн дөө.
Одоо ч гэсэн би түүнийхээ өмнө үнэ цэнэтэй, үргэлж сонирхолтой хатагтай нь байхын төлөө юуг ч туршихад бэлэн хэвээрээ байгаа. Харин нөхөр маань миний жавхаатай, хөгжилтэй болсныг гайхсаар нөгөө л нэгэн хэвийн, хөшүүн хэвээрээ байгаа даа.