Monday, February 13, 2017

Би эхнэртэйгээ болзоно


Хаа нэгтээ хэн нэгний аз жаргалтай инээмсэглэл их хотын ажин түжин байдлыг эвдэн хөг аялгуу нэмж, бөглөрөө, түгжрэл зэргийг хором мартагнуулах нь  Валентины баярыг гэгээнээр зурж байна. Өнөөдөр олон улсын хайрын баяр тохиож хэн хүнгүй л амраг хайртыгаа баярлуулахаар сэтгэл догдлон буй энэ цаг дор ажил үйлсээрээ салбар бүртээ манлайлж буй залуус Гэгээн Валентины баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг болохыг сонирхуулж байна.

 Эхнэртээ тайзан дээрээс баяр хүргэнэ





















Миний хувьд Валентины баяраар ихэнхдээ тоглолттой байж таардаг. Энэ жил ч мөн хоёрдугаар сарын 14-нд манай продакшны уран бүтээлчид хөдөө орон нутгаар тоглолттой байж таарлаа. Энэ өдөр бид Дархан хотод тоглоно. Тоглолтын үеэр хайрт эхнэртээ тайзан дээрээс баяр хүргэнэ. Монголын бүх сайхан дурлалт хосууддаа гал халуун хайрын баярын мэндийг дэвшүүлж байна. Сайхан баярлаарай

 Хостой байж үзээгүй болохоор тэмдэглэж байгаагүй


Эхнэр бүжиглэнэ гэх нь үү, дуулна гэх нь үү


Нэг жил би энэ баяраар шоколад өгдөг гэдгийг нь мэдэхгүй цэцэг бариад орж билээ. Тэгсэн эхнэр маань надад зүрхэн хэлбэртэй шоколад өглөө. Тэгсэн би “Бас ийм юм өгдөг юм болсон юм уу” гэсэн эхнэр маань “Зүрхэн хэлбэртэй шоколад өгдөг байхгүй юу. Миний хайр яаж мэдхэв дээ” гээд бөөн инээдэм болж билээ. Ер нь хайрын баяраар тоглолтгүй байвал ерөнхийдөө эхнэртэйгээ л гадуур зугаалж өнгөрүүлдэг дээ. Энэ жилийн хувьд ч их энгийн. Эхнэртэйгээ кино үзнэ, ресторанд орж ханьтайгаа хоол иднэ. Эхнэр дуулна гэх нь үү, бүжиглэнэ гэх нь үү. Түүнийхээ хүслээр л баярлаж өнгөрүүлнэ дээ. Гадуур харин хосууд “Приусны босс” уран сайхны киног үзэж “Приус” машин хожно гэсэн яриа сонсогдож байна лээ шүү. /инээв.сур/.

Валентины баярыг тэмдэглэдэггүй


Валентины баярыг огт тэмдэглэдэггүй


-Би Хөвсгөл нутгийн хүү. Багадаа энэ баярын талаар мэддэггүй байлаа. Оюутан болоод хотод орж ирээд ч энэ баярт ач холбогдол өгөөгүй. Одоо ч гэсэн манай гэр бүлийнхэн энэ баярыг огт тэмдэглэдэггүй юм. Тийм учраас энэ баяртай холбоотой санаанаас гарамгүй дурсамж үлдээгүй юм байна. Тэгээд Монголын бүх сайхан дурлалт хосууддаа сайн сайхныг хүсье даа.