Tuesday, February 14, 2017

Дорноговийн эр хөгжлийн бэрхшээлтэй 10 настай төрсөн охиноо хүчирхийлжээ

Өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлээр ял шийтгүүлж байсан,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн 8-р байрны ...тоотод оршин суух, 45 настай Л.Л нь  бага насны буюу арван дөрвөн насанд хүрээгүй, өөрийн төрсөн охин 10 настай охиноо  биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт саяхан шүүхээс 23 жилийн ял авчээ. Төрсөн охин нь бага тархины хүнд гэмтэлтэй, цусан хангамж дутагдалтай тул хэл ярианы болон бусад бэрхшээлтэй аж.  Хохирогч хэргийн тухайд “...намайг гэрт Можух, Бонго, Мишээлийг зурагтаар үзэж байхад аав намайг дагуулаад 00 орсон...миний өмдийг энэ хүртэл тайлсан /өвдөгний хэсэгт гараар заав/. Тэгээд намайг тонгой гэж хэлсэн. Би яг ингээд тонгойсон /бүсэлхий хэсгээр урагш хагас тонгойж харуулав/. Дараа нь аав намайг өвтгөсөн. Өвдөж байна гэж хэлэхэд "больё" гэж хэлээд миний өмдийг дээш нь татаад 00-оос гараад гэр рүү орсон. Гэрт ороод намайг уйлахад аав миний дух руу ингэж няслаад /духны дунд хэсэгт хуруугаар нясалж харуулав/. Ээждээ битгий хэлээрэй, тэгвэл зодно, одоо унт гэхэд нь уйлахаа больсон. Дараа нь миний бандааш цус болсон байгааг харсан. Аав миний боожгой руу өөрийнхөө боожгойг хийсэн. Аав согтуу байсан. Хажуу айлын Чимгээ эгчийнхээс хятад архи авч уусан. Хятад архи үнэртээд байсан. Аав намайг 4 удаа өвтгөсөн. Би уйлсан хашгирсан” гэжээ. Тэр үед гэр хамт байсан ах нь “....Би бага дүүгээ унтуулчихаад гэрлээ унтраах гээд босох үед У-гийн унтлаганы цагаан өнгийн өмдний бөгсөн дээр цус болсон байгааг харсан. Би эхлээд Урнакаг өмдөндөө хүндээр бие засаж гэж бодоод өмдийг нь доош шувталтал бөгс нь цус болоод өмдөндөө наалдсан байсан. Дүүгээ дуудаж сэрээгээд аав ээж хоёр цус гарсныг чинь мэдэж байгаа юу гэхэд мэдэж байгаа гээд толгойгоо дохьчихоод буцаад хэвтсэн. Өглөө нь сэрэнгүүтээ У-гийн өмд нь цус болсон талаар аавд хэлэхэд алив харъя гэж харсан. Тэгснээ яачихсан юм бэ гэхэд юу ч хэлэхгүй байсан” гэжээ. Охиноо хүчиндсэн эр Эрээн лүү гараад тэнд эхнэртээ “...миний хөгшин битгий уурлаарай. Найз нь ямар ч буруугүй шүү. Ямар ч байсан охин эвгүй болсон байна... Охин хүнд хүчиндүүлсэн юм шиг байна. Хоёулаа очиж байгаад цагдаа, эмнэлгээр явнаа гэж хэлсэн. Гэртээ ирэхэд охин маань хэцүү байдалтай байсан. Бэлэг эрхтэн нь урагдалттай, өмд нь цус болсон байсан. Тэгээд шууд эмнэлэг яваад цагдаад мэдэгдсэн...” гэжээ. Төрсөн охиноо согтуудаа хүчирхийлсэн эр “...Би охиноо хүчиндээгүй, намайг хийгээгүй хэрэгт яллаж байна. Мөрдөнгөөс гараад охин надад өөрийг нь өвтгөсөн хүнийг зааж өгнө гээд цагдаатай  хамт явсан. Вокзал дээгүүр улаан бөглөөт архи уудаг хүн бүрийг харуулсан.  Тухайн үед миний охин сайн хараарай буруу зааж болохгүй шүү гэж хэлсэн. Охин надад тэр хүний энгэрийн халааснаас улаан бөглөөт архи 00 руу унасан гэж хэлсэн. Охин юмыг заахын хувьд сайн заадаг, хүний амыг дагуулаад худлаа ярьдаг тийм тал бий. Мэдүүлгээс нь харахад нилээн юм үзсэн хэл амтай хүн өгүүлбэрийг нь угсруулаад асуусан байдаг. Гэтэл хэзээ ч бүтэн өгүүлбэрээр ярьж чаддаггүй. Өөрийгөө хүнд ойлгуулж хэлж чаддаггүй. Ийм охиноор аав гэж хэлүүлээд намайг энд авч ирж ингэж зовоож байгаа нь маш хэцүү байна. Манай охин тав хоногийн дараа Г-Э-ийг заасан ...30-35 хүний дотроос таньж заасан. Би мөрдөнгөөс гарч ирээд хүнд  үзүүлэхэд  танай охины хэлсэн хүн мөн байна. Г-Э охиныг маань хүчиндсэн” гэжээ. Гэтэл хүчин гарсан өдөр Г-Э нь хулгайн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад улмаар эрүүлжүүлэгдсэн тул хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогджээ.