Шанхайн Yang Jia Hot Pot гэдэг зоогийн
газарт мини өмссөн хүүхнүүд 20-90 хүртэл хувийн хямдралтай хооллож
болдог гэнэ. Энд банзал нь богино байх тусам хямдрал их өгдөг тул өдгөө
үйлчлүүлэгчид ихтэй болжээ. Мини өмссөн бүсгүйчүүд нь гоо сайхан хөлөө
гайхуулж болохоос гадна тэдэнтэй хамт яваа хүмүүс ч хямдралтай
үйлчлүүлдэг. Ийм журам гарсанаас хойш урт хөлтэй мини банзалтай
бүсгүйчүүд их ирдэг болжээ.
Тэднийг дагаад эрчүүд ч их үйлчлүүлдэг
болсон байна. Богино банзал өмссөн бүсгүй бүр доод тал нь 20-30 хувийн
хямдрал авдаг тул зоогийн газрын эздэд ашиггүй мэт байдаг боловч үгүй
гэнэ. Тус зоогийн газарт метр барьсан мэргэжлийн хэмжигчид ажилладаг.
Хэмжигчид бүсгүйчүүдийн өвдөгнөөс
банзлын хормой хүртэл зайг хэмжиж авах хямдралыг нь тооцож гаргадаг.
Авах хямдрал нь хөлний урт, гоо сайхан болон банзлын богиноос
шалтгаалдаг тул эмэгтэй үйлчлүүлэгчид ихэд “хичээдэг”. Зоогийн газрын
журам ёсоор өвдөгөөс банзлын хормой хүртэлх зай найман см бол 20 хувийн
хямдрал эдэлдэг. Харин 33 болон түүнээс дээш бол шууд 90 хувийн
хөнгөлөлт авдаг гэнэ. Гэхдээ энэ нь бүх хүнд таалагдсангүй. Өрсөлдөгч
зоогийн газрууд болон зарим нэг намын гишүүд шалиг ёс зүйгүй аргаар
үйлчлүүлэгчдийг татаж байна хэмээн зохин газарт нь гомдол гаргаад байгаа
гэнэ.