“Х-Түц” хамтлагийн жүжигчин, МУГЖ И.Одончимэг хоёр дахь үрээ өлгийдөн аз
жаргалаар дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж байгаа. Тэгвэл түүний том охин ч
мөн ээжтэйгээ зэрэг шахуу амаржсан. Ард түмний хайртай жүжигчин
Одноогийн хайрыг нэгэн цагт булааж явсан, анхны нөхрийн 20 жилийн дараах
зургийг бид хүргэж байна. Аль хэдийнээ зээгийнхээ зулайг үнэрлэсэн
Зоригт чамгүй сайн жүжигчин, бас сайн сэтгүүлч байсан. Жүжигчин
Одончимэгийн хувьд өдгөө жүжигчин Бархүүтэй ханилан сайхан амьдарч
байгаа билээ.