Wednesday, February 15, 2017
Дуучин Ноён Бондгор цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж.....
Дуучин Ноён Бондгор цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, монголын
залуучууд болоод ард түмнээ нэгэн аянд уриалжээ. Түүний нэг нь Монголд
үйлдвэрлэсэн хувцсаа өмсөж, хилээр орж ирсэн буюу гадаадын хувцас нэгийг
ч өмсөхгүй хэмээв. Мөн үүнээс гадна “Малчин түмэндээ хувцсаараа нэмнээ
хийж өгч явуулья” аян зохион байгуулж ард иргэдээ уриалсан
байна. Гэхдээ зүгээр ч уриалаад зогсохгүй бүх хувцасныхаа захуудыг Богд
уулын өмнө очиж шатаах болно хэмээн мэдэгдэж, харин захынхаа
хувцсаар малын нэмнээ оёж хөдөө орон нутгийн иргэддээ өгөх аж. Иймээс
нэмнээ оёхбүсгүйчүүдийг ч бас урьж байгаа гэнэ. Түүний эл үйлийг урлаг
соёл, бизнес, хошин урлагийн олон хүн дэмжиж буй бөгөөд тэр дунд
мөрөөдлийн театр, эмоци продакшн, Баянгол дүүргийн цадаагийн
газар, smile кароаке, олон үндэстний хоолны газар, стадиум ресторан
зэрэг олон хүмүүс болон албан байгууллага нэмэгдэж малчиддаа халуун
гараа сунгасаар байна.
Labels:
news