Friday, February 17, 2017

21000 ШОУНЫ ҮНЭН ДҮР ТӨРХ

21 дүгээр зуунд бэлгийн цөөнх гэдэг тодорхойлолт , хандлага , шинжлэх ухааны үндэслэл зэргийг ойлгох чадваргүй байгаа монголчууд бид өнөөдөр хатуухан хэлэхэд өөрсдийнхөө боловсрол , сэтгэлгээний хэмжээнд л амьдарч байна . Уучлаарай , Цэцэг гэх эмэгтэй мөн ялгаагүй. Өрсөлдөгчөө мэдсээр байж " - Би эмэгтэй хүн эх хүн . Айж байна " гэж эмзэг сэдвээр нь тоглолт хийхийг оролдох .Бүдүүлэг байдал уу ? Увайгүй зан уу ? За яахав хувь хүмүүсийн өрсөлдөөн ийм байдаг юм байж . Гэхдээ ядаж , контент эзэмшигч байгууллага нь наад захын "этик"- тэй баймаар . яг адилхан 2 гартай , 2 хөлтэй, 1 зүрхтэй , 1 толгойтой хүн урьж суулгачихаад нэгийг нь трансжендэр мисс нөгөөг нь яг сайхан ориг монгол эмэгтэй гэх . Ухаандаа за үзэгчдээ харж байгаараа энэ хиймэл шүү , эмэгтэй хүн биш шүү ориг монгол эмэгтэй энэ байна шүү сайн хараад аваарай гэж байгаатай агаар нэгэн . Манай нийгэмд олон нийт бэлгийн цөөнхийг таатай хүлээж авдаггүй , тэр тусмаа ОНМХ энэ асуудалтай холбогдож байгаа тохиолдолд хөтлөгчийн үг хэллэгийг болгоомжтой няхуур сонгомоор ... Тв шоу тодорхойлолтондоо багтах гэж урлаг уран сайхны арга хэмжээ хөтөлбөртөө багтаажээ .Бас л биш ээ . Тэнцвэртэй байдал тв-д амин сүнс . Нэгийг нь бүлтийтэл суулгаад , нөгөөхийг нь 2 3 -аараа гарч ирж дуулж дэмжээд л ... Зохион байгуулагчид үнэхээр ийм мэдрэмжгүй юу ? эсвэл нэгийг нь тодруулж нөгөөг нь бүдгэрүүлэх гэсэн зорилтот шоу юу ? Эцэст нь Солонго өөрөө өөртөө ялагч байлаа . Өөрийгөө ялан дийлсэн хүн амьдралд үргэлж ялагч байдаг болов уу . Туулаагүй , мэдрээгүйгээ мэдэмхийрэх гэсэнгүй . Зүгээр л хүн гэдгээр нь хүндэтгэлээ , хvнлэг байлаа !