Wednesday, February 8, 2017
Эхнэрээ хөнөөснөө нуухын тулд цахим хуудсыг нь 14 хоног хөтөлж байгаад баригджээ
The Washington Post-д мэдээлснээр Флорида мужийн Орланда хотын Жорж
Макшэйн гэдэг 42 настай эр гэр бүлийн маргааны улмаас өнгөрсөн сарын
7-нд эхнэрээ боомилж хөнөөжээ. Үүний дараа аллагаа нуун дарагдуулах
зорилгоор эхнэрээ амьд мэт харагдуулан цахим хуудсыг нь бүтэн 14 хоног
хөтөлж байгаад эцэст нь баригджээ. Эхлээд тэрээр фэйсбүүк хуудсанд нь
“утсаа жорлонд унагаачихлаа, засуултал над руу битгий залгаарай” гэсэн
пост бичжээ. Дараа нь фэйсбүүк, твиттэр, инстаграм дахь хуудсуудыг нь
эхнэрийнхаа нэрийн өмнөөс хөтөлж гарсан байна. Фэйсбүүкых нь зургийг
өөрчилж зураг оруулж пост үлдээж байжээ. Твиттер, инсграммаар олон арван
пост бичсэн байна. Үүний хамтаар найз нартай нь чаталж харилцаж
байжээ. Шинээр найз бүртгэн авч бас хассан гэнэ. Ийнхүү 14 хоног
эхнэрийнхээ алагдсаныг нууж чадсан ч эцэстээ баригджээ. Найз нарых нь
дуудлагаар ирсэн цагдаа нар угаалгын өрөөнөөс талийгаачийн муудаж үнэр
орсон цогцсыг олжээ. Харин алуурчин нөхөр нь гараажиндаа амиа хорлох
гээд амжаагүй байна.