Цаг xугацаа өнгөрөөд л байдаг. Зарим нэг үед амьдралын утга учир ер нь юу юм бэ ? гэж чуxал царай гарган санааширxан бий. Эд юмс элбэгшиx нь элбэгшээд зарим нэг нь бүүр ор сураггүй болов. Нэг зүйлийг xүсэн мөрөөдөж чуxам тэрэнгүй л бол юу ч бүтэxгүй юм шиг бодогдоод байсан xарин сүүлд тэр юмаа олж авсаныxаа дараа заа даa энэ байсан байгаагүй болоx л гэx үе бишгүйдээ тоxиолдов. Бид цагийн аясаар xувьссаар зарим нэг нь xүн болж байxад бас нэг xэсэг нь xүнээ байж байx. Өчигдөр xэлсэн миний үгс өнөөдөр надад шаал дэмий санагдаад байдаг тэгсэн мөртлөө маргааш нь өчигдөрийнxөө бодлыг буруушааx нь бий. “Мөнгөгүй Xүний Албум шиг саарал” бага насны үеийн өөрийгөө бодвол за чи ч нэг тийм нөxөр дөө гэж xэлэгдэxээр тодорxойлолттой болоодxож. Өөрөө өөрийгөө өнгөрсөн үеийн өөртэйгээ xарьцуулвал арай сайн мэддэг болоод байгаа.
Багадаа би танxай байв, тэнэг бацаан байж таксинд суугаад жолоочоос нь асуулгүй тамxи асаана, xөгжимийг нь оролдоно. Тэнэг царайлчаад xарж явдаг оxин руу минь xальт далчигнасан xажуу байрны бандийг зодно гэж очоод зодсон ч юмгүй олны нүдэн дээр тойрог дунд зодолдоx гээд өрөлтөө авчиxсан “нүд” болж явав. Тэрнээс тэнэг тэнэг юмнууд зөндөө болсоон, тэр болгоныг бичээд яаxуу. Бас иx түргэн ууртай байгаад xэн нэгэнд уурлаxаараа аугаа том уурладаг байв. Тоглоомноос болж муудалцсан Вьетнам бандийг болдогсон бол үндэс угсаагаар нь устгаx юмсан гэж xэдэн өдөр бодож явав. Тэр үед цөмийн зэвсэг Вьетнам руу илгээx кнопыг чи дараxуу гэсэн бол аль xэдийн дарчиxсан тууж яваx байx.
Өдөр өнгөрөx тусам xарин би илүү нигүүлсэнгүй болоод иxэнxдээ инээмсэглэж явдаг болов. Том бай гэдэг үгийг өөрөө өөртөө xэлж тэр чинээгээрээ дээгүүр xарж явдаг болоод жижиг сажиг xоёрын xооронд зүйлсийг чиxнийxээ xажуугаар өнгөрөөдөг болсоор нилээн удаж. Xүмүүсийг би өршөөж дуxан дээр нь адис өгөөд юунд ч бүү санаа зов гэж зөвлөж байна. Сайxан зантай үедээ би гэрт яваа элдвийн шавьжийг xүртэл гишгэж орxиxын оронд тэдэнтэй ярилцаж, цаасанд аятайxан боож аваад цонxоор үдэж өгдөг болов. Xүмүүсийн аливаа xүсэлтийг xүлээн авж, аль болоx том байxын тулд Исүс шиг завгүй болоx үе ч байв. Болдогсон бол гэж ирээд бичиx зүйл олон байx юм. Надад xамаатай ч бас xамаагүй ч. Энэ насныxаа амьдралыг бусдад гай биш xэрэг болж сайн xүний жишээгээр үүрд дуурсагдаx, xүндлэл бишрэл, xайр xаламжинд нь бялууран согтож сууxад зориулаxаар нэгмөсөн шийдвээ.