“UBS” телевизийн бүтээл “Universe best songs” наадам 10 дахь жилдээ
амжилттай зохион байгуулагдаж, эхний шатны шалгаруулалт цацагдаад
буй. Тус наадам энэ жил “Цахим ертөнцөд соёлтой оролцъё” уриатайгаар
залууст үлгэрлэж байгаа бөгөөд мөн шүүгчдийн тухайд ихээхэн өөрчлөлт
орсон байна. “Пентатоник” академийн Ерөнхийлөгч,
УГЗ Б.Долгион, "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай, монгол рэппер
GEE нар шүүгчээр ажиллаж байгаа гэнэ. Тэр дундаа рэппер GEE шүүгч хийх
болсон нь олон ч хүн дугаар бүрийг нь алгасалгүй үзэх шалтгаан болж
байгаа гэх юм билээ.
Харин цахим орчинд өчигдөр рэппер GEE, УГЗ Б.Долгион нар хэрэлдлээ
гэх утга бүхий бичлэг тархсан. Тэмцээний шүүгчид санаа бодол таарахгүй
маргалдахыг алийг тэр гэхэв ээ. Сүр бадрааж ярьхаар тийм сүртэй хэрүүл
болоогүй гэсэн шүү. Харин Реппэр GEE энэ тухайд
"Нэг тэмцээн шүүгээ л биз
Нийцэхгүй зүйл гараа л биз
Тас түс хэлээ л биз
Таалагдахгүй юм болоо л биз...
Сүр бадруулах юм юу байнаа" хэмээжээ.