Tuesday, February 14, 2017

Чинээлэг залуусаас залхсан топ С.Ариунбилэгийн ээлжит дурлал хэн байв...


Гэр бүлийн амьдрал зохиосон таван жилийн хугацаандаа өрх гэрийн тэргүүн аятай бүхнийг зохицуулж явсаар залхсан гэж ярьдаг С.Ариунбилэг топ модель болмогцоо анхны нөхрөөсөө салсан билээ. Бяцхан охин, ээжтэйгээ хамт амьдардаг гэх модель бүсгүй маань томоохон группын өв залгамжлагчтай багагүй хугацаанд үерхсэн нь үнэн. Баян чинээлэг, халамжтай залуугийн хайр ивээлд аз жаргалаар бялхаж буйгаа зарлаж явсан тэрбээр хамтын амьдралаа зохиохоор шийдэн ирээдүйн хадмуудтайгаа хүртэл уулзаад амжсан гэдэг.
Гэвч шинэхэн нөхөр, тохилог хаусаа төд удалгүй орхиод төрхөмдөө буцсан топ бүсгүй улсын эмнэлэгт ажилд орж, хэсэгтээ л эрчүүдээс холхон байхаар эрхэмлээд байсан. Бэлтэй залуу нь ч залуу яахав, бас нэг модель охин дагуулчихсан тууж яваа. Тэгвэл топ модель С.Ариунбилэг өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан ээлжит хайр дурлалаа тунхаглаад авчээ.

Европжуу төрхтэй, эмч бүсгүйн хайрыг татсан азтай залуу нь гадаадад өндөр боловсрол эзэмшсэн даруухан нэгэн бололтой. Үнэтэй брэнд, тухтай амьдралыг эрхэмлэдэг топ бүсгүйн энэ удаагийн сонголт хэр зөв болох нь тодорхойгүй ч гэлээ, түүнд аз жаргал хүссэн хүмүүсийн мэндчилгээ тасралтгүй үргэлжилсээр... Өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиогоод алдсан топ модель С.Ариунбилэгийн хувьд ийнхүү албан ёсоор хайр дурлалаа олонд дэлгэсэн нь бас л нэгэн томоохон шийдвэр гэлтэй.