Tuesday, February 7, 2017

БИЧИХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙНЭЭ

Өчигдөр орой би шөнөжингөө хаагаадаад олох ёстой мөнгөө хийж аваад өнөө өглөө 6 өнгөрч байхад харьж явахдаа 2 жоохон хүүхэд гар өргөхөөр нь зогслоо. Ахаа саппорын шөлөндөө орох гэсэн юм дөхүүлээд өгөөч гэнэ. Тэгэхээр
нь за ах нь 10 орно дөхөөд буу гээд суулгав. Би ч дотроо за энэ гэргүй л хүүхдүүд бх гадуур яваад бдаг зивүүн бацаан нарын л нэг байх гэж бодонгоо замдаа та 2 энэ орой юу хийж яваа юм гэхэд дугарсангүй оргож яваа юм болуу гээд аав ээжийг нь асуучихлаа байхгүй ээ л гэнэ...

Юм юм бодогдоод хэлэх үг олддоггүй саппоро орж яаахнав гэсэн хоол идье гэнэ тэгээд та 2 ажил хийдэг юмуу гээд асуучихлаа дотроо буруу асуугаад ч бгаа юм шиг.. Бид 2 тамхи зардаг тамхиа дуусгачихаад явж бна гэхээр нь өнөөдөр хэр орлоготой байв гэсэн чинь муу муу бид 2 2хон хайрцаг тамхитай бсан тэрийгээ зарсан гэхээр нь мөнгө нэмж зардаг блгүй гэж бодоод хэдээр зардаг юм гэж асуутал 4000р нь л гэнэ би ч бүр өрөвдчихлөө, тгд та 2 хоол идчихээр эргээд яаж зарах тамхиа авах юм гэхэд гол нь хоол штээ л гэж бна :/ тэгж ярьж явсаар саппоро дөхөхөд ахаа буудал дээр нь битгий зогсоорой тэгвэл бид 2 баригдана гэнэ гайхаад асуутал бид 2оор хулгай хийлгэх гээд байдаг ах байдаг юм баригдуул зодуулна гэнэ ЯГ ЭНЭ мөчөөс л миний бүх хар арилаж туслачих юмсан гэх сэтгэл төрсөн хэвээр буулгачихаад тэр дороо ухаарч амжилгүй 3р эмнэлэг хүртэл яваад буцаж эргээд саппорогын шөлөндөө дээр очтол хаасан байв.
Тэр хавьд хайж үзээд ганц нэг хүмүүсээс асуутал баруун тийшээ гүйсэн гэв. Бараа нь харагдахгүй бсан тул машинаа асаагаад зам дагаад яваад л байлаа асуучих хүн бсангүй цамбын уулзвараар хойшоо эргээд 2охиноос асуутал тийшээ явж байсан гээд 5н шар чигтээ заалаа буцаж эргээд нэг юм хархорингын наах нь олоод суулгах гэтэл нэг нь танихгүй сууж өгдөггүй хаширласан бх л даа нөгөөхнь түрүүний ах бнаштэ гэсээр арай гэж суув. Надад мөнгө олох яаралтай хэрэгтэй өөрөөсөө ч 1000н төг харамлаад хурааж бсан ч гэсэн 2 дүүд онгорхой түц хайж 5н шар хүртэл яваад халуун чацаргана найруулуулаад хуушуур авч өгч халаалгуулж идүүлэв.
Хурдны морь унадаг гэх дүү нар өвөл болоод ажилгүй гэргүй болсон бжээ :( . Хөдөө амьдраад малчин болох хүсэлтэй юм гэсэн хотоор хоног төөрүүлж яваа нь энэ, 3 3н хуушуурынха нэгийг нь л идээд үлдсэнийг нь дараа нь гэнэ. Ах нь дулаан орц зааж өгье гэхэд яаахын бэ бид 2 цаасан хайрцаг дэвсээд хархоринд олон гөлөгнүүд бдын тэд нартай хононо дулаахан гэв. Новш гэж 12хон настай хүүхдүүд ингэж амьдарч бхад манайхан байгаадаа хангалуун мэдлэгтэй ухаантай амьдрах хэрэгтэй шүү. Надад үүнээс өөр туслаж чадах юм үнэндээ л байсангүй. Би ч өчүүхэн юмдаа. Хэтэрхий нуршсанд уучлаарай