Загвар
өмсөгч А.Чингүүн мисс Ч.Содтуяатай хамт амьдарч байхдаа нэвтрүүлэгч
Н.Ундралтай танилцаж хайрынх нь романс эхэлсэн. Тиймдээ ч Ч.Содтуяа
охиныхоо хамт зайгаа тавьж өгөн А.Чингүүнийг явуулж, харин ИЗИС-ийн эзэн
Н.Ням-Осор ганц охиноо урьд нь гэр бүлтэй хүнтэй суулгахгүй гэж нэлээн
татгалзсан гэх юм билээ. Гэхдээ залуу хосын хайр сэтгэл дийлж, нижгэр
хурим хийсэн. А.Чингүүн, Н.Ундрал хоёр одоо хоёр хүүхэдтэй. Өмнө нь мисс
бүсгүйтэй амьдарч, охинтой болсон А.Чингүүн энэ амьдралдаа тун сэтгэл
дүүрэн байдаг бололтой. Байнга олон нийтийн өмнө халамжит хань
Н.Ундралдаа маш их хайртайгаа зарладаг. Загвар өмсөгч А.Чингүүн их
сургуулийн эзнийд хүргэн болсноос хойш загварын тайзаа орхиж эрдэм номыг
эрхэмлэх болсон. Саяхан А.Чингүүн “Эмэгтэй хүн гэдэг сонин шүү. Амархан
баярлаж амархан уурладаг. Тэр хүний уурлаж бухимдаж байгаа бүхэн гэр
бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байдаг. Байнга л халамжилж анхаарал
тавьж байхгүй бол амархан гундана. Хайр халамжаар дүүрэн байлгаж чадвал
чиний хамгийн сайн найз хамгийн найдвартай түнш болж чаддаг. Миний
ургуулж байгаа цэцгийг Ундрал гэдэг хайртай шүү ханьдаа” гэж хайраа
илэрхийлжээ.
эх сурвалж: tovchoo.mn