Зарим
нэг хүмүүс намайг зүгээр л МАН руу дайрч давшлах дон туссан, өш хонзон
өвөрлөсөн гэрийн ажилгүй авгай гэж бодоод байх шиг байна.
Үгүй
дээ. Хятад улсын иргэд Монгол улс руу харилцан визгүй зорчихыг ингэтлээ
эсэргүүцэж, янз бүрийн хэлбэрээр сэтгэгдэлээ илэрхийлж байгаа учир нь
энэ байна.
Солонгос улс 49 сая хүн амтай хэрнээ ажилд сайн гэж магтаад ажиллуулах дуртай Монголчуудыг одоо болтол яагаад визгүй зорчидог болгохгүй байна вэ.
3
хан сая хүн амтай монгол улс өнөө маргаашаа хүлээж байгаа хөөрхий
хөгшчүүлээ, дөнгөж төрсөн нярайтайгаа аваад Солонгос явсан ч тэдний 49
сая хүн дотор далайд дусал ус дусаасан мэт л болно. Гэвч Солонгосчууд
юунаас эмээгээд байна вэ? гадагшаа их хэмжээгээр мөнгө гаргахгүй байхаас
гадна хулгай дээрэм гэмт хэргээс сэргийлж байгаа нь тэр. Бид 3 саяуулаа
хулгайч дээрэмчид биш шүү дээ. Гэхдээ л тэд иргэдээ ингэж л хамгаалж
байна.Солонгос улс 49 сая хүн амтай хэрнээ ажилд сайн гэж магтаад ажиллуулах дуртай Монголчуудыг одоо болтол яагаад визгүй зорчидог болгохгүй байна вэ.
Гэтэл бид Хятад иргэдийг визгүй зорчидог болгочихвол яах вэ?
1. Хятадад 30 сая хүн яодун хэмээх нүхэн оромжинд амьдардаг. Газар нутаг нь хүн амаа дийлэхээ больсон улс хамгийн түрүүнд тэдгээр иргэдээ гаргаж явуулахаа нэг мэдэх байлгүй дээ
2. Хятадад 100 сая хүн өдрийн ганцхан доллараар амь зуудаг, бүр ямар ч орлогогүй 250 саяас дээш хүн байгаа. Тэд Монгол улсад таваг хоолны төлөө үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй ээ
3, Хятад улсын хүн ам зүйн бодлого "нэг өрх - нэг хүүхэд" бодлогоос болж алдагдсан. Үүний улмаас эмэгтэй хүн цөөн, эхнэр авна гэдэг маш хэцүү болсон. Бүр эрт 1973 онд АНУ-с 10 сая эмэгтэй ажилчид оруулж ирэх хүсэлт тавьж байсан албан ёсны мэдээ баримт байдаг. Америк бол гуйгаад байхад нь бүсгүйчүүдээ өгөөгүй, манайх бол бүсгүйчүүд нь өөрсдөө гуйгаад хүрээд ирэхэд нь гэртээ оруулаад, өвөртөө оруулаад хэвтчихнэ. Муу сайнаар нь дуудаад байх ч юмгүй урлаг соёлын одод хичнээн сайхан хүүхнүүд минь аль хэдийн цус холилдчхсон шүү дээ.
4. Хятадад 7 хоногийн 60 доллараар найз бүсгүй түрээслэдэг сүлжээ ажилладаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 240,000 төгрөг байхад 7 хоногтоо 150,000 төгрөгийн орлоготой ажил олгогч нар хэдэн арван саяараа орж ирэх гээд байна даа. Хэдэн хүн энэ ажилд орох бол, үр дүн нь яаж гарах бол. Сая он солигдох мөчид нэг хятад хамтран амьдрагч монгол эмэгтэйг, түүний нагац дүү 4 настай хүүгийн хамт заазуурдаад алчихсан шүү дээ.