Ерөнхийлөгч ”Эрдэнэт”-ийн асуудлаар хориг тавих эсэх нь өнөөдөр тодорхой болно
нгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тогтоолын төслийг дэмжихгүй байгаагаа чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо илэрхийлж байсан юм. Хэрэв тэрбээр бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын баталсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай тогтоолын төсөлд хориг тавих эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хуулиараа бол Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа УИХ-ын тогтоол, шийдвэр батлагдсан өдрөөс хойшхи ажлын тав хоногт багтдаг. Тэгэхээр "Эрдэнэт"-ийн асуудлаар Ерөнхийлөгч хориг тавих боломжит хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Тогтоолын төслийг батлахын өмнө УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч “Дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллага үнэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах Монголын энэ шийдвэрийг хүлээж авахгүй. Дэмжихгүй. Энэ шийдвэр эргээд Монголын сайн сайханд тавьсан хориг болно. Монголын сайн сайхныг хорьсон хорио болно. Ийм учраас та бүхэн минь ийм шийдвэр гаргахынхаа өмнө бодож үзээч. Монголоо бодох хэрэгтэй. Тал талаасаа ярилцах хэрэгтэй. Ярилцаад гаргах шийдэл, боломж байна” гэж байсан.Хэрвээ Ерөнхийлөгч "Эрдэнэт"-ийн тогтоолд хориг тавих юм бол УИХ-ын гишүүдийн 3/2 нь дэмжсэн тохиолдолд хориг үйлчлэх боломжтой болно. Эх сурвалж www.wikimon.mn