Friday, February 3, 2017

Эрүүлжүүлэхэд өнгөрөөсөн итгэмээргүй явдал

Сархад хэмээх мансууруулах ундааг "тэнгэрийн умдаа" хэмээн дээдэлдэг бөгөөтөл түүнийг балгасан газрын эрчүүд эрүүлжүүлэх байр гэгч цагдаагийн түр шоронд хоног төөрүүлдэг явдал бий. Тэнгэрийн умдаа хүртсэн харчуудын амнаас тэнэг юм шиг атал байж болмоор, хачирхалтай атлаа үнэн байж мэдмээр элдвийн сонин содон паян хөвөрдөг юм.
Хийх юмгүй уйдсан хөгшин залуу эрчүүд цаг нөхцөөхийн тулд толгойдоо орсон бүхнийг амаараа гаргаж, тэнгэрийн умдаа хүртэж баригдаж саатуулагдсаныхаа уйдааг тийн хөврүүлдэг ч байж болзошгүй юм.
Яармагаас баригдаад цагдаагийн "амбаар" гэгдэх машинаар ачигдаж ирсэн өрзгөр халимагтай, барзгар нүүртэй, тагдгар хар царайтай Болдбаатар гэдэг гуч гарантай гэх боловч хараажаар дөчин хэдтэй мэт оворжуу үзэгддэг эр дор өгүүлэх ярианы сэдвийг хөндсөн билээ.
- Манай хойд эгнээний хашаанд Мөрөндулам гэж миний насны хүүхэн байдаг юм. Сайн үзвэл надаас дүү байж магад. Хоёр бага насны хүүхэдтэй тэр хүүхний нөхөр "шулга" Содном гэдэг хогийн хулгайч шоронд ачигдаад долоо найман жил болж байгаа. Нөхөр нь эзгүй хүүхнүүд хагсарч гунддаг юм хойно, Мөрөндулам яаж хоногийг ганцаараа туулах вэ. Эрчүүдтэй хааяа нийлнэ. Ууж идэхгүй ч унтаж хэвтэнэ. Өчигдөр би жаахан балгачихаад түүнтэй тааралдуут Баяраа гэдэг найзынх руугаа дагуулаад явлаа. Азаргаа норгох санаатай шүү дээ.
Түүнийг янзтай сайхан охолддог гэдэг байхгүй юу. Мөрөндулам ажилгүй. Хоногийн хоолны махны мөнгөөр л мань мэт шиг амьтадтай наалцдаг юм чинь. Би мөнгөө гаргаж үзүүлмэгц шууд дагалаа. Гэтэл гайтай юм шиг хадам эцэг "хазгар" Дансран гуай яг урдаас гараад ирнэ биз дээ. Хаашаа явж байгаам гээд над руу хялалзлаа. Энүүхэнд айлд ороод харина гэсэнд өнөө хадам өвгөн нь өөртөө мөнгө байгааг хэлээд хамтдаа дэлгүүрээр орж мах ногоогоо авъя гэж хэлэхэд Мөрөндулам намайгаа хаяад явдаг байгаа. Араас нь харвал мань хүүхэн хадам аавынхаа тохойноос сугадаад хайвганаж харагдана. Лут том өгзөг бөгстэй эм байхгүй юу. Том бөгстэй хүүхнүүдийг хөнжилдөө мундаг гэдэг үнэн байх. Тэгээд хоосон хоцорно биз би. Эрчүүдийн ярьдгаар бол хадам, бэр хоёрыг хоорондоо явалддаг гэж хэлцгээдэг юм. Сугадалцаад явааг нь харахад жигтэйхэн янаг байгаа юм чинь. Гэдэн хөдлөөд хойноос нь харайж очоод Дансран гуайд "Бэр хүүхнээ түр зээлдүүлчих" гэж тэнэгтээд би балрахгүй юу. Товлосон юм шиг гэх үү үгсэж, отсон юм шиг гэх үү яг өөдөөс хоёр эргүүлийн цагдаа гараад ирэхэд хазгар өвгөн гүйж очоод манийгаа матна биз.
Хүн доромжилсон, хүүхэн чангаасан гээд би ачигдаж энд ирчихээд байгаам. Энэ шөнөжин Дансран өвгөн, бэр Мөрөндуламтайгаа янцаглаж янаглаад хөлс, точиг хоёроо гоожуулан хонож байхад би энд нүцгэн ханзан дээр хөл нүцгэн гулдайж хэвтээ нь шударга явдал уу гэж ярилаа.
Болдбаатарын ярианаас хүйтэн умгар өрөөнд чихэлдсэн баахан харчуудаас өөрийгөө Жамбалаа гэж танилцуулсан горзгор шар нөхөр өлгөж аваад ингэж хөврүүлэв ээ.
- Бэртэйгээ нөхцсөн хадам алийг тэр гэхэв. Манай тэнд дагавар хүүтэйгээ нөхцсөн хойт эх байдаг юм. Жар шахаж яваа бүдүүн цагаан авгай л даа. Хөхийг нь та нар харвал үнээний дэлэн гэж андуурна. Ямартаа тэр хавийнхан түүнийг Долгор гэхгүй "Дэлэн Долгор" л гэдэг юм. Нөхөр нь нас бараад арваад жил болж байгаа боловч дагавар хүүтэйгээ хоёулаа амьдраад дахиж нөхөрт гараагүй. Тэрхүүг нь Жавхлан гэдэг ч хүмүүс "Дэлэнгийн жаатгар" гэдэг. Хорин настай гэсэн байх шүү. Жаахан юмтай л даа. Хорчгор туранхай бор залуу байдаг юм. Толгойдоо гажигтай боловч ажилд лут, гарын уртай. Юм юм хийнэ. Дэлэн Долгор түүний урласан юмнуудыг зарж мөнгө болгодог жаатай авгай учраас дахиад цайгаа хувааж уух өвгөнтэй болдоггүй юм гэцгээдэг. Ортой байх.
Харин тэр жаатгар Жавхлан хэл муутай, гацаж гацаж ээрч ээрч байгаад ганц хоёр үг хэлнэ. Хүмүүс хүнийг гоочилж өгдөөхдөө айхавтар юм чинь, өнөө муу жаатгараас "Чи хойт эхийнхээ дагавар хүү нь юмуу, нөхцсөн эр нь юмуу" гэхэд "Нөхөр нь" гээд алгаа ташин орилж, салтаа руугаа заадаг юм гэнэ лээ. Би хараагүй. "Сагсуу" Бадарч гэдэг миний нийлдэг нэг хам бий. Тэр л өнөө Жаатгарыг нэлээд оролдсон байдаг. "Дэлэн Долгор" бөгсний ажилд мундаг уу гэхэд жаатгар гиншиж гунганаад эрхий хуруугаа үзүүлсэн гэсэн. Тэгэхээр нь сагсуу Бадарч бүр цаашлуулаад "Танайд очиж Дэлэн Долгор та хоёрын загас наадуулахыг үзье" гэхэд нөгөөх нь зөвшөөрсөн байгаам. Бадарч тэдний хоёр өрөөтэй өвлийн байшинд орж ширээний доор нуугджээ.
Долгор авгай гадуур явж ирэнгүүт шулуухан ороо засаад шалдалжээ. Бадарч ширээн доороос ширээ бүтээсэн хулдаасыг цоолоод харж байхгүй юу. - Хөөрхөн азарга минь өвөрт гүйж ороод хөхөө идээд өг. Сайхан гүүн дээрээ шөнөжингөө мордоод давхиул! гээд дуудаж байна гэнэ шүү, дэлэн Долгор авгай. Нөгөө дагавар хүү нь гүйж очоод л хошууг нь үмхэж шимээд, хоёр том аварга дэлэнг нь хөхөж озоод бөөн гиншээн аахилаан. Төдөлгүй хувцсаа тайчихыг нь харвал жаатгар Жавхлан гээч нөгөөх хорчгор намхан залуугийн бэлэг эрхтэн нь эгээ азарганы гуур шиг юм унжаад савалж байсан гэнэ. Сагсуу Бадарч онгироо л доо, заримдаа сайхан зална. Гэвч тэр удаа худлаа хэлээгүй байх. Хүмүүс ч ярьдаг. Дэлэнгийн жаатгарын боов нь бараг нэг тохой урт гэж. Өнөөдүүл чинь наалдаад дэлэн Долгор зогсоо зайгүй орилж бахирсаар хагас цаг орчим болсон хойно тэр хоёр сая дур ханасан байгаам.
Мань Бадарчийн нөгөөх нь гозойж, хамаг хөлс нь урсаад золтой өмдөндөө тавьдгийн даваан дээр ширээн дороосоо гарсан гэсэн. Жартай авгай, хорьтой залуу хоёр хойт эх, дагавар хүү гэдгээ умартаад хорвоогийн нүгэл дор жаргаж яваа гэдэг чинь энэ. Та нар үнэмшихгүй бол эндээс гараад намайг дагаж очоод хараарай л даа гэж Жамбалаа гэдэг горзгор эр өгүүлэхдээ байн байн "Ай лут, ай лут" гэж үгэлж байсан билээ.
Энэ бүхэнд үнэмшихэд бэрх мэт санагдавч хэчнээн архичин хөлчүү амьтад гээд байнга худлаа хэлдэг байх албагүй билээ. Болдбаатар гээч Яармагийн оворжуу төрхтэй залуу, Жамбалаа гэдэг комбинатын хархүү хоёрыг би худал заасан гэж бодоогүй. Үүнийг нотлох гэх юмуу, батлах гэх юмуу бас л итгэхэд хэцүүхэн боловч гарцаагүй бодитой үнэн паянг удахгүй өгүүлэхэд үнэмшинэ. Эртний монголын болон бусад үндэстний хаад ноёд эцэг ба ах дүүсээ өнгөрөхөд хатад гэргий нарыг нь авч ханилан нөхцдөг байсан нь бодит түүхийн үнэн бус УУ
- Амьдрал арвин баялаг агаад үнэмшихүйеэ итгэмээргүй олон явдлыг хадгалж байдаг ажээ.