Sunday, February 12, 2017

ТҮРГЭНИЙ ЭМЧИЙГ ХҮЧИРХИЙЛЭХИЙГ ОРОЛДЖЭЭ

Түргэн тусламжийн эмч рүү халдсан гурван этгээдийг Саратовд баривчилжээ. Тэднийг “Хууль бусаар эрх чөлөөг хязгаарласан”, “Хүчирхийлэхийг оролдсон” гэдэг шалтгаанаар буруутган, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.

Энэ сарын 11-нд түргэн тусламжийн эмч бүсгүй зүрхний шигдээсийн яаралтай дуудлагаар нэгэн байранд ирсэн аж. Түүнийг оронгуут гэрийн эзэн 44 настай эр хаалгаа түгжээд, гаргахгүй  хэмээн хэлсэн байна. Бүсгүй харин амжиж угаалгын өрөөнд гүйж ороод дотроос нь түгжиж, цагдаад дуудлага өгч амжжээ.


Түүнийг эрчүүд заналхийлж эхэлсний улмаас угаалгын өрөөнөөс гарч ирсэн бөгөөд дараахан нь гэрийн эзэнтэй хамт байсан хоёр эр хүчирхийлэх сэдэлтэйгээр түүн рүү халдаж эхэлсэн гэнэ. Харин удалгүй цагдаагийнхан хүрч ирсэн тулдаа эмч бүсгүй арай хүчирхийллийн золиос болчихолгүй аврагдаж чаджээ. Гэвч тэрээр сэтгэцийн гүн хямралд өртсөн бололтой.