“Рояал Кэстл” хотхоны 12 давхраас 21 настай залуу (THE COLORS хамтлагийн
гишүүн) унаж амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Хэрэг гарсан байр нь
улс төрч Женко Баттулгын хүү Хүлэгтийн эзэмшлмийн орон сууц байсан нь
тогтоогдсон. Харин амиа алдсан залуу хошин урлагийн жүжигчин
Баатархүүгийн хүү байсан гэсэн мэдээлэл бий. Тухайн үед хэргийн газарт
нийтдээ 12 хүн байсан бөгөөд тэдний нэрс нь өнөөдөр хэвлэл мэдээлэлд ил
болжээ.