Архины
халуун насны халуунтай нийлбэл аюултай гэмт хэрэг үйлдэгддэг гэж
ярьдаг. Тэгвэл сүүлийн үед хамт архидаж байгаад нэгнийхээ амийг
хохироох, хүндээр гэмтээх ноцтой хэргүүд ар араасаа гарсаар байна.
Өөрөөр
хэлбэл нийгэмд хүмүүсийн сэтгэхгүй харгис хэрцгий болж ямар ч аюултай
гэмт хэрэг үйлдэхээс айж ичиж эмзэглэхээ больсон аймар цаг үед амьдарч
байна. Өнгөрсөн ням гаригийн шөнө гэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт
гэр бүлийн хоёрыг хутгалаад цогцсыг нь шатаасан ноцтой хэрэг гарсан
талаар өнөөдөр мэдээлсэн.
Тодруулбал,
БЗД-26 хороо “Маршилын гүүрний хажууд буюу Үндэсний цэцэрлэгт
хүрээлэнгийн баруун урд далангийн орчим дулааны шугам дамжуулах хоолойд
гал гарч хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг энэ сарын 12-нд авч
шалгахад тодорхой оршин суух хаяггүй Э /эм.40н/, Б /эр.48н/ нарыг БЗД-10
хороонд амьдардаг 1988 онд төрсөн 28 настай эрэгтэй Б нь хамтран
амьдрагч эмэгтэй С нар нь согтуурсан үедээ хүзүүнд нь нэг удаа хутгалж
улмаар шатааж амь насыг нь хохироосон хэргийг тус дүүргийн Цагдаагийн 1
дүгээр хэлтсийн алба хаагчид 24 цагийн дотор шуурхай илрүүлсэн байна.
Ийнхүү
гэр бүлийн хоёрын амийг хохироосны дараа мөн Цэнгэлдэх хүрээлэнгийн
хажууд Сурын талбайн тэнд траншейнд орж хамт архи уусан нэгэнтэйгээ
маргалдаж улмаар таван удаа хутгалж хүндээр гэмтээжээ. Одоогоор
хохирогчийн биеийн байдал маш хүнд ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт
хэвтэн эмчлүүлж байгаа талаар эх сурвалж хэлэв.
Ноцтой
гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж
хутгалж амийг нь хохироосон гэдгээ мэдүүлсэн байна Амиа алдсан хоёрын
хувьд нөхөр нь бараг эрүүл байсан бөгөөд эсэргүүцэж зодолдсон ч
хүчрээгүй хүзүүндээ буюу амин судсан газраа хутгуулсан бол эхнэр нь
гурван удаа хутгалуулж амьсгал хураасан гэж сэжигтнүүд ярьсан байна.
Сэжигтэн
этгээд Б-гийн хувьд өмнө нь 5-6 удаагийн ял шийтгэлтэй нэгэн бөгөөд
танхай хулгай дээрмийн хэргээр хамгийн сүүлд 2016 онд суллагдсан байна.
Тодруулбал хулгайн хэргээр 3 жил 6 сарын ял эдлээд гарч ирсэн аж.
Тэрбээр энэхүү аймшигт хэргийнхээ талаар мэдүүлэг өгсөн бөгөөд “Хувийн
таарамжгүй харилцаанаас болж муудалцсан. Ер нь дургүй хүрээд байхаар нь
шууд хутгалсан. Хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна” гэж мэдүүлжээ.
Ийнхүү
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчид цуврал
аллага үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлж өчигдөр Ганцхудагт цагдан
хорьжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 91,2, 91.2.11-ээр хүний амь насыг
санаатай хохироосон гэх зүйл ангиар шалгаж эхэлсэн байна.
О.Сайхан