Monday, February 6, 2017

ДОЛООН САРТАЙ ЭМЭГТЭЙД ХҮЧЭЭР ҮР ХӨНДӨЛТ ХИЙЖЭЭ

Хятадын Шаанси мужийн Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхан долоон сартай жирэмсэн эмэгтэйд үр хөндөх ажилбар хүчээр хийжээ. Хохирогч эмэгтэйг Фен Жианмей гэдэг, 23 настай, хоѐр дахь хүүхдээ төрүүлэх гэж байжээ. Хятадын нэг хүүхэд бодлогын дагуу хоѐр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэр бүл 40 мянган юань буюу 6300 ам.доллар улсад төлөх ѐстой. Гэтэл Фен Жианмейгийн гэр бүл хадам эхийнхээ хорт хавдрын эмчилгээг хийлгэх гээд энэ мөнгийг төлөх чадвар байгаагүй учир хотынх нь захиргаанаас үр хөндүүлэхийг шаардсан байна. Уг нь, Хятадын хөдөө нутгийн гэр бүлд анхны хүүхэд нь охин гарвал дахин нэг хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг. Фен Жианмейгийн том хүүхэд нь охин учир дээрх хуулийн заалтын дагуу хоѐр дахь хүүхдээ төрүүлэх гээд тээж байжээ.Гэвч үр хөндөх хугацаа аль хэдийнэ хэтэрсэн байхад 20 гаруй хүн авчирч, хүчээр эмнэлэг рүү авч явж, үр зулбуулах тариа тарьсан байна. Түүнийг эмнэлэгт аваачсаны дараа нүдийг нь боож байгаад үл мэдэгдэх цаасан дээр хурууны хээг нь даруулж авсны дараа үр хөнджээ. Энэ тухай мэдээлэл Хятадын интернэт сайтуудаар тарж, Фен Жианмейгийн дутуу гарсан хүүхдийн цогцосны зураг хүртэл олон нийтэд хүрсэн байна. Энэ явдал нэгэнт олон нийтэд мэдэгдсэн тул Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхныг ажлаас нь чөлөөлж, хэргийг шалгаж эхэлжээ. Олон нийтийн шүүмжлэлийг намжаах гэхдээ Анкан хотын дарга Фенгийн гэр бүлээс уучлал гуйсан ч энэ хэрэг үүгээр өнгөрөхгүй нь бололтой. Интернэтээр хурц шүүмжлэл өрнөж, гэм буруутнуудад хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.