Monday, February 6, 2017

Эмийн санч үйлчлүүлэгчийнхээ араас шилтэй эм шидэж эрүүл мэндийг нь хохироожээ

Өнгөрөгч /2017.02.03/нд эмийн санчтай холбоотой ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүрэг дэхь True L хотхоны 715 байрны 1 давхарт байрлах "Зуун наст" эмийн сангаар  үйлчлүүлсэн нэгэн эмэгтэй "Муудсан эм зарсан байна" гээд эмийг нь буцааж өгөх  гэж  ороод эрүүл мэндээрээ хохирсон байна.
Тодруулбал хохирогч эмэгтэй муудсан эмийг нь эмийн санчид буцааж өгөх гэтэл  авахгүй болохоор нь "Эрхлэгчтэй нь уулзъя" гэжээ. Гэвч эрхлэгч нь байхгүй байсан учраас гарч явж байтал нь эмийн санч тус үйлчлүүлэгчийн  араас шилтэй эмээ шидэж хөмсгөн тус газрыг нь гэмтээжээ. Энэ тухай мэдээллийг нүүр номын нэгэн хэрэглэгч бусдад сэрэмжлүүлэг болгон нийтэлсэн байна. Хохирогч одоогоор цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж.