"Тарагтай боов" нэвтрүүлгээр дамжуулан олны танил эрхмүүдийг "өвөртөө" оруулдаг дуучин А.Хишигдалай сүүлийн үед олны анхаарлын төвд өртөөд байгаа билээ. Тэрээр хэлэх гэснээ шууд хэлчихдэг шулуун шудрага зантай тэр зан нь заримд нь таалагдана, зарим нэгэнд нь таалагдахгүй гэхдээ олны танил олон бүсгүйчүүд дундаас хамгийн хээгүй, өөрийхөөрөө байдаг нь Хишигдалайг гэж хүн бүр хэлдэг. Мөн дуучин бүсгүй маань сошл идэвхтэн хэрэглэгчдийн нэгэн идсэн хоолныхоо зургийг тавихгүй ч болсон үйл явдал бүрийнхээ зургийг илэн далангүй дэлгэдэг. Тэгвэл саяхан Хишигдалай өөрийн инстаграмм хуудсандаа будаггүй зургаа тавьсан нь ховор үзэгдэл болов. Түүнийг тод уруулын будаг, төгс нүүрний будалттай байнга хардаг үнэнч үзэгч, сонсогчдод нь сонирхолтой байгаа биз ээ.




