Friday, February 17, 2017

Хоол идэхээсээ өмнө хоёр аяга ус ууснаар юу болох вэ

Дуртай хоолоо идээд турна гэж байж болох уу? Болдог гэнэ. 

Энэхүү "усан дэглэм"-ийн ачаар хоёр долоо хоногт 8-12 кг турах боломжтой. Үүнийг хоолны дэглэм гэхээргүй маш энгийн хэрнээ их үр дүнтэй. 
Энд ганцхан болзол бий, та хоол идэх бүрийн өмнө 2 аяга ус уух ёстой. Тэгээд 2 аяга ус ууснаас хойш 15-20 минут болоод хоол идэж болно. 

Үүний дараа 2 цагийн турш юм идэж болохгүй, юу ч ууж болохгүй. Ямар ч шингэн уух хэрэггүй. 

Тэгээд 2 цаг өнгөрмөгц та дуртай цай, кофегоо ууна. Гэхдээ энэ үед булочк, амттан зэргийг идэж болохгүйг анхаар. 

Өдөр тутмын хоолны дэглэм 

Өглөөний унд: 2 аяга ус ууна. Дуртай хүнсээ идэж болно, харин энэ үеэр шингэн ууж болохгүй. 

Өглөөний ундаас хойш 2 цагийн турш ус ч уухгүй гэдгийг бүү март. Харин 2 цаг өнгөрмөгц та дуртай унд, шингэнээ уугаарай. 

Үдийн хоол:  2 аяга ус ууна. Хүссэн хоолоо ид, хооллож байхдаа ус, шингэн уухгүй. 

Зөвхөн 2 цагийн дараа дуртай цай, кофе зэргээ уугаарай. 

Оройн хоол: 1 аяга ус ууна, хүсвэл 2 аягыг ууж болно. Оройн хоолон дээр мөн л юу дуртайгаа идээрэй. 

Хоолоо зооглож байхдаа шингэн ууж болохгүй, бас хоолны дараа 2 цагийн турш уух хэрэггүй. Харин 2 цаг өнгөрмөгц та дуртай унд, шингэнээ ууж болно.