Saturday, February 4, 2017

Л.Мөнхбаясгалан ноцтой баримтууд дэлгэж ”Намайг одоо шорондоо хийвэл хий” гэлээ

Add caption
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн тухай  дараах баримтыг  өөрийн  фэйсбүүк хуудсандаа дэлгэлээ. 
Тэрбээр "Үнэнийг хэлэх цаг болов. Учир нь АН-ын даргад нэр дэвшиж буй 5 эрхэмийн хэн нь ч надад таалагдахгүй байгаа. Гэхдээ Лу.Гантөмөр л биш бол хэн нь байсан яахав. Яагаад гэвэл энэ хүн шашины гаж урсгалын номлогч нарыг дэмжиж, багш сурган хүмүүжүүлэгч нарыг тэр сурталд оруулах ажлыг бодлогоор хийж байсныг
Цензургүй баг баримтаар олж мэдсэн учраас манай нэвтрүүлэг хаагдсан гэж би боддог. АН- ын толгойд шашины гаж урсгалыг дэмжигч, Монголын боловсролын тогтолцоонд гаж урсгалыг нэвтрүүлэхээр оролдож байсан хүн гарах учиргүй гэж ардчиллыг дэмжигч хүний хувьд бодож байна. Энэ тухай өгүүлье .

Өнгөрсөн жил Цензургүй баг нийгэмд эд шуугиан тарьж байсан Мүүний гаж урсгалын тухай хоёр ангит нэвтрүүлэг хийснийг ТВ гээр гарахыг хориглосон билээ. Анхандаа мүүнийг зүгээр л нэг шашины урсгал биз, шүгэл үлээгч Цэрэн хэтэрхий сенсаацилсан биз гэж бодож байсан нэвтрүүлгийн баг мүүний мөрөөр явах тусам ямар аюултай, асар их сүлжээтэй, маш их хөрөнгөтэй гаж урсгал болохыг мэдэж тогтоосон билээ. Бас энэ гаж урсгалд.