Tuesday, February 14, 2017

ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН МӨНГӨНЦЭЦЭГ ДҮҮГИЙНХЭЭ ТАЛААР ИЙН БИЧЖЭЭ


“Дуунд дуртай урлагт хайртай түмэндээ миний бие Мөнгөнцэцэг дуучин дүүгийнхээ "Уулзахын хүслэн" тоглолтыг үзэн сонирхож шүүн тунгаахыг санал болгоё. СУИС-ийн мэргэжлийн дуулаачын ангийг онц сайн дүүргэж төгссөн энэ эрхэм хөөрхөн дуучин дүүгээ онцолж, миний бие "Хайрийн дээд хань" дуугаа хамтран дуулсан нь учиртай. Энэ гайхамшигт увидасыг хэрхэн хөглөхөө би түүний тайзан дээр харуулнам зээ.Түүний хоолойн чадал цар хүрээг та бүхэн минь Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнтэй хослуулан тольдож хүлээн авж сонордоорой. Говь-Алтайгаас ургасан цуурай Монголоо чимэх болтугай” хэмээн халуун дулаан сэтгэлийн үгээ нийтлэжээ.