Tuesday, February 14, 2017

Олны танил эрхмүүдийн Валентин ...

Ромын хаант засаглалын үед Ромын хаадуудыг Бурхад гэж үзэж хүндлэн мөргөдөг уламжлал тогтсон байлаа. Клаудс гэдэг хааны үед Валентин гэгч нэгэн залуу амьдарч байжээ. Хэдий тэр Ром хүн боловч Христэд итгэгч хүний ёсоор хэн нэгэн хүнийг бурхан гэж тахин шүтэх нь буруу гэж итгэлээ тунхаглажээ. Энэ үед хаадыг бурхан гэж итгэдэггүй, шүтдэггүй хүнийг урвагч гэж үзэж ял оноодог байжээ.
Валентин итгэлээ бат сахиж байсан тул түүнийг цэргүүд шоронд хорьжээ. Харин Валентин итгэлээр, сэтгэлээр гуньж гутарсангүй шоронд байсан бүх хүмүүст өөрийнхөө итгэлийн тухай хуваалцаж байсан гэдэг. Улмаар түүний байгаа байдал, ярьж буй бүхэн нь шоронд байгаа хүмүүсийн болон харгалзагчдын тааллыг олж. Энэ үед шоронгийн харгалзагчаар ажиллаж байсан нэгэн хүн өөрийнхөө охины тухай Валентинд хэлжээ. Учир нь харгалзагч Валентины Бурхан охинд нь тусалж магад гэж бодсон тул хэрхэхийг асууж. Валентин болон харгалзагч хамтран охины төлөө залбирсанд Бурхан охины нүдийг хараатай болгож өгчээ. Энэ байдлыг харсан 46 хүн улмаар Валентины Эзэнд итгэсэн байна. 
Төд удалгүй энэ мэдээ хааны сонорт хүрч, хилэгнэн уурласан хаан Валентинд цаазаар авах ял оноожээ. Валентин яг цаазаар авахуулахын өмнө МЭ 269 оны хоёрдугаар сарын 14-нд хайртдаа сүүлчийн зурвасаа бичиж "Валентинаас чинь" хэмээн гарын үсгээ зуржээ.
Түүнээс хойш энэ өдрийг Гэгээн хайрын өдөр буюу Valentine”s Day хэмээн хайрын тухай өгүүлсэн Валентины нэрээр тэмдэглэх болсон байна.

Харин олны танил эрхмүүд Валентины баяраа хэрхэн тэмдэглэж байгаа зурагнуудаас сонирхуулъя аа.