Манай нөхөр надаас 5 насаар ах. Бид 2 одоо танилцаад 7 жил гэр бүл болоод 5 жил болж байна. Юу
ч үзээгүй балчир охин байхдаа нөхөртэйгөө сууж байлаа бүх л анхны
зүйлээ тэрэндээ зориулсан. Гэтэл тэр үнэхээр хүүхэмсэг нэгэн анх
танилцаад удаагүй байхдаа ч тэр одоо ч тэр байнга намайг хуурч элдэв
хүүхнүүдтэй орооцолдож, бүүр миний сайн найз охинтой бас хамаатны
хүүхэнтэй хүртэл орооцолдож байсан.
Би
гэж хүн хэтэрхий хайртай байсан болохоор хэсэг зуур уурлаж бухимдаж
байгаад л уучилана. Харин би нөхрийгөө хэзээч араар нь тавьж үзээгүй
байсан. Гэтэл манай хүн бүүр тэр зангаа засахгүй болохоор нь ингэж
өөрийг нь хуураад байвал өөрт нь ямар санагдах бол гэдгийг өөрт нь
мэдрүүлий гэж боддог боллоо.
Гэвч зүрх хүрэхгүй явсаар л байлаа. Тэгтэл нэг өдөр нүдэнд дулаахан нэг
залуутай нөхөртэйгөө цуг явж байгаад танилцлаа тэр залуугийн байгаа
байдал яриа гээд бүх л юм нь надад таалагдаж байлаа. Тэр танилцсан залуу
манай гэрийн ойролцоо амьдардаг залуу байсан. Дараа нэг өдөр би
ганцаараа явж байгаад тэр залуутай таарж жаал юм ярьлаа. Тэрний ярианаас
би тэрэнд таалагдсныг мэдээд би өөрөө тэрнийг болзоонд урьлаа тэр ч
зөвшөөрч бид 2 болзоонд яваад цуг байхад үнэхээр сайхан байлаа.
Тэрнээс хойш өдөр бүр л уулзаж 2 биендээ дасаж эхэлсэн. Би ч нөхрөөсөө
хариугаа авдаг баатар болсон чинь тэр залууд үнэхээр их дуралчихсан тэр
намайг гэх сэтгэл нь үнэхээр сайхан миний нөхрөөс илүү намайг халамжилна
сэтгэл гаргана. Тэр бас орондоо үнэхээр сайн ёстой л азрага шиг л залуу
ингээд өдөр бүр уулзаж 2 биендээ эрхлээл 2 биенээ жаргаасаар байтал 4
сар өнгөрчихлөө.
Одоо бүүр 2 биендээ нилээн хайртай болчоод байна. Шөнө нөхрийгөө тэврээд
хэвтэхээр тэр залуу бодогдоно. Нөхөртэйгөө шөнийн ажил хийхэд нүдэнд
тэр л харагдана. Нөхрийгөө чадах гэсэн биш өөр хүнд хайртай болчих шиг
боллоо. Тэр ч надад хайртай гэж бодож байна. Oдоо яах вэ энэ нөхрөөсөө
салах уу эсвэл энэ асуудлаа зогсоогоод нөхрийгөө уучилаад амьдарах уу?
Энэ асуудлыг дуусгий гэхээр би өөрөө тэрнийг санаад галзуурах гээд байхын. Би яавал дээр вэ надад хэлж өгөөч…