Tuesday, February 14, 2017

Хөвгүүд сургууль дээрээ бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Туркийн ахлах сургуулийн эрэгтэй сурагч дунд бэлгийн хүчирхийллийн тохиолдол гарсан талаар судалгаа явуулжээ. Харин судалгааны үр дүн цочирдмоор гарсан байна. Гурван жилийн хугацаанд 100 хөвгүүн сургууль дээрээ бэлгийн хүчирхийлэлд өртжээ.
Нури Бектас Анатолиан ахлах сургуулийн сурагчдын эцэг эх үүнд санаа зовж байгаа учраас Туркийн Засгийн газарт гомдол мэдүүлсэн байна. Зарим багш нар үнэнийг мэддэг байсан ч ил гаргахаас эмээдэг байсан гэж хэлж байжээ. Энэ талаар өдөр тутмын Биргун сонин мэдээлсэн юм.
Энэ үйл явдал ахлах сургуульд 2014-2017 оны хооронд болжээ. Хүчирхийлэл үйлдэгчид албан тушаалаа урвуулан ашиглан, хөвгүүдэд дарамт үзүүлдэг аж. “Бид багшдаа итгэж болох байсан ч яахаа мэддэггүй байсан” гэж нэгэн хохирогч ярьжээ.
Эцэг эхчүүдийн гаргасан гомдлыг Боловсролын яам хүлээж аван, удалгүй мөрдөх ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ хэрэгт эрэгтэй багш нар, захирлыг сэжиглэж байгаа юм. Иймд нотлох баримт, сурагчдын мэдүүлэг, гэрчийн үгнээс баримт хайж байгаа юм.
Одоогийн байдлаар хохирогч хөвгүүдийн нэрийг эцэг эхийнх нь хүсэлтээр нууцалжээ. Учир тэд удаан хугацаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон учир сэтгэл санаа нь тогтворгүй байгаа гэсэн юм.
Биргун сонинд, “Энэ бол жижиг газар. Бүх зүйл маш хурдтай тархаж байна. Тэднийг сувилагч, сургуулийн захирал, эрэгтэй ажилчид бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан” гэж эцэг эхчүүд нэмж ярьжээ.