Tuesday, February 7, 2017

О.Хангай утааны эсрэг аянд нэгдлээ

Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн арслан О.Хангай, хорт утаа, агаарын бохирдлын эсрэг "Эрүүл ирээдүй" аян өрнүүлж байгааг Монголын үндэсний бөхийн холбоо дэмжлээ.
Түүний энэ сайн үйлсийн аянд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул улсын начин Э.Даш, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Улсын харцага Т.Амартүвшин, аймгийн арслан Б.Тайван тэргүүтэй бөхчүүд болон жирийн олон иргэд нэгджээ.

"Эрүүл ирээдүй" аяны хүрээнд хоёрдугаар сарын 19-нд өнөө цагийн шилдэг улсын начин, аймгийн арслангуудын халз барилдааныг зохион байгуулах бөгөөд МҮБХ дэмжин ажиллахаар болжээ.