Авьяаслаг Монголчууд”
шоу хоёр жилийн хугацаанд Монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уяж,
телевизийн салбарыг энтертайнмент төрөлд шинэ түвшинд авчирч,
“Монголчууд авьяастай” гэдгийг дэлхий нийтэд баталж, тэрбум гаруй
төгрөгийн санхүүжилттэй гээд шоу нэвтрүүлгийн хамгийн, хамгийнийг өөртөө
багтааж чадсанаараа жинхэнэ гайхамшиг болж чадсан юм.
Дахин ийм хэмжээний шоу Монголд зохион байгуулахад нэлээд цаг хугацаа орох биз ээ.
Харин
нэвтрүүлгийн шүүгчдийн талаарх шүүмж 2016 онд олон нийтийн дунд нэлээд
шуугиан дэгдээсэн. Нэвтрүүлэгч С.Чимгээг салбар нэгт сэтгүүлчид нь
нэлээд хатуун шүүмжлээд авна лээ. Түүнийг 2016 оны хамгийн бөөрөнхий,
туйлбаргүй хүнээр шалгаруулъя хэмээн жиг жуг гэлцээд авсан. Харин хийлч
Дээгийг хагас нүцгэн шахуу хувцасладагаас биш тун гайгүй эмэгтэй хэмээн
олон нийт дүгнэсэн. Тэрбээр нэвтрүүлгийн сүүлийн шатны үеэр Монголын
томоохон өдөр тутмын сонинд "ЭМЭГТЭЙ ХҮН ЗАЛУУ НАСАНДАА ҮХТЛЭЭ ДУРЛАЖ, ХАЯГДАЖ, УУЧЛААРАЙ БАС ЯВАЛДАХ Ч ХЭРЭГТЭЙ"
гэсэн гарчигтай, тун сонирхолтой нэгэн ярилцлагыг өгчээ. Маргааш нь л
гэхэд түүний энэ үг сошл ертөнцөд од болж, эмэгтэйчүүд, охидууд бүгд
өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байв.
Түүний
хэт задгүй гэх үү, ёс зүйгүй гэх үү энэ үг зарим хүмүүст таалагдсангүй.
Тэр дундаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу
найрагч С.Оюунд тун чиг жудаггүй санагджээ. Тэрбээр энэ тухай өөрийн
цахим хуудсандаа нийтэлсэн байсныг бүрэн эхээр нь хүргэе.
С.Оюун: ЯМАР ЁС ЗҮЙГҮЙ, МОНГОЛ ЖУДАГГҮЙ ХҮҮХЭН БЭ
ӨЧИГДРИЙН
"ӨДРИЙН СОНИН" УНШААД МАШ ИХ ЭМЗЭГЛЭЛЭЭ. ЭХНИЙХ НЬ АВЬЯАСЛАГ
МОНГОЛЧУУДЫН ШҮҮГЧ Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГИЙН ЯРИЛЦЛАГЫН ГАРЧИГ. ТЭНГЭР МИНЬ ИЙМ
МУУХАЙ ГАРЧИГ ЭНЭ СОНИНООС ХЭЗЭЭ Ч УНШААГҮЙ ЮМ БАЙНА. БИЧИХЭД Ч ХЭЦҮҮ ЮМ
ГЭХДЭЭ 20000 УНШИГЧТАЙ СОНИНД НЭГЭНТ ГАРААД УНШИГДЧИХСАН ЮМ ЧИНЬ
БИЧИХЭЭС БАС УНШААГҮЙ НЬ ЮУ ГЭСЭН ГАРЧИГ БАЙСАН БОЛ ГЭХ БАЙХ Л ДАА
"ЭМЭГТЭЙ ХҮН ЗАЛУУ НАСАНДАА ҮХТЛЭЭ ДУРЛАЖ, ХАЯГДАЖ, УУЧЛААРАЙ БАС
ЯВАЛДАХ ХЭРЭГТЭЙ" ..
ЯМАР ЁС ЗҮЙГҮЙ, МОНГОЛ ЖУДАГГҮЙ ХҮҮХЭН БЭ
ӨӨРӨӨ
ТИЙМ БАЙЖ БОЛНО. ӨДИЙ ТӨДИЙ ХҮН ӨӨРИЙГ НЬ ХҮНДЭТГЭН ХАРЖ БАЙХАД ИЙМ ЮМ
ЯРИХ ГЭЖ. ТИЙМ ГАЙХАЛТАЙ ШОУНЫ ШҮҮГЧ БИШ ЮМ БАЙНА. ТЭНД МОНГОЛ СОЁЛ
МЭДДЭГ ХҮН СУУХ ХЭРЭГТЭЙ. АМЕРИК Ч БИЛҮҮ НӨХӨРТЭЙ ГЭЖ БИЧИГДЭЭД БАЙСАН
САНАГДАНА. ТЭГЛЭЭ ГЭЭД МОНГОЛОО АЛДАЖ БОЛОХ УУ? ЮУ ЯРИХ АА МЭДДЭГ БҮСГҮЙ
БАЙНА ГЭСЭН ЧИНЬ ТЭНД ШОУ Л ҮЗҮҮЛЖ БАЙЖ.
ЭНД НЭГ ЮМ ТЭМДЭГЛЭХЭД БИ Ч ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД НАСААРАА АЖИЛЛАСАН ХҮН.
ХҮН
БУРУУ ЯРЬДАГ ЮМ. ТЭДНИЙ АЛДАЖ ХЭЛСЭН ӨЧНӨӨН ҮГИЙГ ЗӨВ БОЛГОЖ БАЙЛАА.
СОНИНЫ АЖИЛТНЫ ҮҮРЭГ ТЭР ЮМ. ПАЛИЙТАЛ ТОМ ТАВЬСНЫГ ЯАНА. ЮУ Ч ГЭХЭВ ЗҮРХ
ӨВДӨЖ БАЙНА”