Wednesday, February 15, 2017

Хөөрхөн "булдруу" авьяас алтан медаль хүрлтээ

2006 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж нийтийн дуунд дуртай монгол түмнийг огшоож, омогшуулж чаддаг МУСТА, дуучин Э.Төрмандах өчигдөр /2017.01.15/ “Монгол бөхийн өргөө”-нд “Нүнжигтэй Монгол” тоглолтоо хийлээ.

Түүний тоглолтод сошиал ертөнцөөр хөөрхөн "булдруу" нэрээрээ олонд танигдсан Увс аймгийн  Тэс сумын  долоон  настай А.Өсөх-Ирээдүй  хүү оролцож,  дуучин Э.Төрмандахтай  “Аархал” дууг хамтран дуулж ёстой л нэг үзэгч олныг баясуулж чадлаа.  Түүний бяцхан биендээ баймгүй сайхан хоолойн чадал, хөдөлмөрч чанарыг нь үнэлж Тоглолтын үеэр А.Өсөх-Ирээдүй хүүг  Монголын хүүхдийн ардын урлагийн төв сангаас “Авьяас”  алтан медалиар шагнасан юм.