Monday, February 6, 2017

Хуурамч фэйсбүүк ашиглан Г.Нарансолонгын нэр хүндийг унагаажээ

Жүжигчин Г.Нарансолонгын нэрийг ашиглан хуурамч фэйсбүүк нээжээ. Нарансолонгын нэрээр түүний хайртай хань жүжигчин Х.Тэмүүжиний тухай “Тэмка одоо яг хэдтэй юм бэ? Улам л залуужаад байх шиг” хэмээн бичжээ. Үүгээр ч зогсолгүй жүжигчин Б.Отгоо болон Г.Нарансолонго нарын хамт авахуулсан зургийг тавьж, тайлбар дээр нь “Б.Отгоо бол 1, Г.Нарансолонго бол 2 гэсэн коммент бичнэ үү? Өнөөдөр амралтын өдөр, тиймээс фэйсбүүкт жаахан сахилгагүйтнээ. Оройхон тоолоод дүнг нь гаргана” хэмээн постолжээ.

      Энэхүү хуурамч аккаунтын тухай жүжигчин Г.Нарансолонго олж мэдээд зургийг нь скрийншот хийж өөрийн фэйсбүүк хуудаснаа “Энэ би биш шүү, Юу юу гэнэ вэ” гэж залруулга хийжээ. Энэ мэтчилэн урлаг соёлын оддын нэрийг ашиглан хуурамч аккаунт нээж тэдний өмнөөс худал хуурмаг зүйл бичдэг хүмүүс олширч байна. Энэ нь нэг талаараа олны сонирхлыг татах инээдтэй зүйл мэт боловч нөгөө талаараа хүний нэр төрд халдсан ноцтой хэрэг юм.