Saturday, February 18, 2017

Ким Чен Намыг хэрхэн хөнөөснийг дүрс бичлэгээр үзүүлжээ

Малайз улсын цагдаагийн газраас "БНАСАУ-ын өнөөгийн удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах болох Ким Чен Нам-ын цогцост задлан шинжилгээ хийж дуусчээ. Шинжилгээний урьдчилсан хариу “Нүүр рүү нь цацсан химийн хортой бодисын үйлчлэлийн улмаас амьсгал нь боогдож, зүрх нь зогсож, улмаар амь насаа алдсан” гэж гарсан байна. Мөн “Талийгаачийн цогцосыг DNA шинжилгээний хариуг үндэслэн гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгөх болно" гэжээ. Малзайзын цагдаагийн газраас Ким Жон Намыг ямар аргаар хөнөөсөн талаар дүрс бичлэг хийсэн байна. Уг бичлэгт болсон явдлыг гэрчүүд болон албаныхны хэлсэн баримтаар дүрслэн үзүүлжээ.