Төрийн
өндөр албан тушаалтан ажлын байран дээрээ авлига авч байгаад баригдсан
тохиолдол хэдхэн жилийн өмнө ил болж нэлээд шуугиан дэгдээсэн. Тэгвэл
энэ муу практик дахин давтагдсаныг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн
твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ.
Тэрээр
"Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгаад
АТГ-т баригдаж. АТГ-ын залуучуудад баяр хүргэе" хэмээн жиргэжээ.
Түүний
ийн жиргэснээс харахад АТГ-ынхан авлига авч байсан нэр нь тодорхойгүй
яамны газрын дарга нарыг ажлын байран дээрээс нь баривчилсан нь тодорхой
байна. Харин яг аль яамны газрын дарга нар авлига авч байгаад баригдсан
нь тодорхойгүй байгаа юм.
Ямартай
ч авлигыг үйлдэл дээр нь барьсан учир АТГ-аас албан ёсны мэдээлэл хийж,
тодорхойгүй байгаа нэрсийг олон нийтэд ил болгох биз ээ.