Португалийн
алдарт тамирчин Криштиан Роналдо одоо Мадридын "Реал" клубт тоглож
байгаа билээ. Тэгвэл "Реал Мадрид" баг саяхан Испанийн "Атлетико"-той
тоглох үеэр нэгэн гэнэтийн үйл явдал болжээ.
31
настай Криштиан тэмцээний үеэр "Атлетико" багийн хагас хамгаалагч
Кокетэй маргалдаж, Испаний хөлбөмбөгчин Коке түүнийг ижил хүйстэн гэхэд
Роналдо үүнийг няцаасангүй. Харин ч "Тийм ээ, би ижил хүйстэн. Тэгээд юу
гэж, би их мөнгөтэй ижил хүйстэн. Харин чи бол хүний оронцог, өөдгүй
амьтан" гэж хариулав. Ийнхүү Роналдо анх удаа өөрийн бэлгийн чиг
хандлагыг олон нийтэд ил зарлалаа. Роналдог 5 жил Оросын загвар өмсөгч
Ирина Шейктэй нэр холбогдож байгаад салсан, тэр үеэс л түүнийг ижил
хүйстэн гэсэн яриа үе үе гарч эхэлсэн билээ. Түүнчлэн Роналдо 6 жилийн
өмнө тээгч эхийн тусламжтай хүүтэй болсон нь ёстой гал дээр тос нэмэх
шиг болсон. Алдартай тамирчин Роналдогийн сүүлчийн амраг нь Мароккогийн
кикбоксер Бадру Хари гэж одоо дэлхий дахин шуугиж байна.