Monday, February 6, 2017

ПҮҮЖЭЭГИЙН РОК СТАЙЛ

Топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн буюу Пүүжээ киноныхоо нээтэд ийнхүү рок стайлаар хувцаслаж иржээ. Түүний хувьд хамгийн сүүлд “Хамба” фильмийн бүтээл, таны гол дүрд нь тоглосон “Хоёр амь” кинонд тоглосон юм. Киноныхоо дүрийн тухайд тэрбээр "Найруулагч надад санал тавихдаа л “Чи энэ кинонд хөөрхөн, гоё харагдахгүй. Тиймээс гадаад төрхөндөө анхаарах шаардлагагүй” гэсэн. Энэ кинонд тоглох үедээ нүүрээ ч будуулаагүй. Надаас тэс өөр араншинтай хүний дүр байлаа. Би чинь байнга л инээж явдаг хүн шүү дээ. Гэтэл найруулагч “Битгий инээ. Наад нүднийхээ харцыг буулга. Ийм гал цогтой байж болохгүй” гээд л загнадаг байв" хэмээн ярьсан нь бий. 
Тэгвэл өөрөөсөө тэс өөр эмэгтэйн дүрд тоглосон авьяаслаг бүсгүй киноныхоо нээлтэд хар өнгө сонгож, рок стилиэр гоёсон нь энэ. Хар смоки будалт, хар даашинз, гавлын ясан хээтэй хар алчуур тохож, хүзүүндээ хар чокер зүүсэн нь Пүүжээд гайхалтай зохисон байгаа биз.