Sunday, February 19, 2017

“21000” шоуны ялагч Б.Цэцэг шагналын мөнгөө ахмадуудад зориулна

25-р суваг телевизээс зохион байгуулдаг “21000” реалити шоуны энэ удаагийн дугаарт жүжигчин Б.Цэцэг, трансжендер мисс  Б.Солонго нар оролцсон билээ. Төр засгаас иргэн бүрт халамжийн мөнгө хэмээн олгож байсан 21 мянган төгрөг амьдралд хэр нэмэр болдог үүднээс шоуг ийнхүү нэрлэсэн байдаг. Тэсвэр тэвчээрийг “ходоодоор нь “ шалгадаг тус шоуны энэ  удаагийн ялагчаар Б.Цэцэг тодорсон бөгөөд тэрбээр шагналын гурван сая төгрөгийг буяны үйлд зориулна гэдгээ амласан юм.
Түүнчлэн "Gandan View" ресторанд болсон шагнал гардуулах үйл ажиллагаанд өмнөх тэмцээний оролцогчид болох жүжигчин Д.Оюунтуул, тогооч Я.Энхээ нар байлцсан юм. Мөн Б.Цэцэгийг дэмжиж Ice Top хамтлаг ая дуугаа өргөсөн юм.