2016.12.04-нд болсон бүх ард түмний санал асуулгаар Италийн сонгуулийн насны иргэдийн 60% нь Үндсэн хуулийн шинэчлэлийг эсэргүүцжээ.
Санал асуулгын дүн гарсны дараа загвар өмсөгч бүсгүй өөрийн амлалтнаасаа буцна гэж олон нийт таамаглаж байсан ч, бүсгүй олныг гайхшруулсан шийдвэр гаргасан байна.
Бүсгүй Италийн хотуудаар тусгай аялал зохион байгуулж, очсон газар бүртээ тусгай өрөө хөлслөн, санал өгсөн иргэдэд “талархах” болжээ.
Эхний аялал энэ сарын 7-нд нийслэл Ром хотоос эхэлж, 21-нд Палермо хотод өндөрлөжээ. Харин дараагийн аялал маргаашнаас 3-р сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Саулино энэ хугацаанд Фожа, Кампобассо, Позитано, Катанзаро, Салерно, Кальяри болон бусад хотуудаар зочлохоор төлөвлөжээ.
Итали бүсгүйн хэлснээр, тэрээр одоогоор 400 хүнд амлалтаа биелүүлжээ. Гэхдээ үйлчлүүлэгчдийнх нь тоо 1 саяд хүрэх хүртэл бүсгүй зогсохгүй гэнэ.
Бүсгүйгээр үйлчлүүлэх оочир авахын тулд Pompa Tour хаягаар мэйл бичнэ. Хүсэлт илгээсэн хүмүүсийг бүсгүй өөрөө шалгаруулж, сонгосон хүмүүст өөрийг нь олж болох хаяг, цаг зааж, тусгай код илгээдэг байна.
Саулиног шүүмжлэгчид ч гарч иржээ. Үндсэн хуулийн үнэ цэнийг хамгаалагчдын имижийг гутааж байгаад Саулиног буруутгаж байна.



