Saturday, February 4, 2017
ТЭДНИЙГ БОЛЗОЖ ЭХЛЭХЭД БИ 16 НАСТАЙ БАЙСАН
Хэт олон насны зөрүүтэй гэр бүл хэмээн олныг шуугиулсан хос бол Т.Бархүү И.Одончимэг нар билээ. Тэднийг хоёр тийшээ болсон эсэх талаар мэдээлэл байнга гардаг басан. Тэгвэл И.Одончимэгийн охин З.Номундарь Т.Бархүүгийн тухай ярьжээ.
Тэрээр “Ээжийгээ эрэгтэй хүмүүсээс их харамладаг байсан. Хажууд нь эрэгтэй хүн зэрэгцээд явахад л уйлчихдаг. Магадгүй ээж минь үүнээс болоод гэрлэдэггүй байсан болов уу гэж боддог. Тэднийг болзож эхлэхэд би 16 настай байсан. Аливаа зүйлийн учрыг ойлгодог болсон нас шүү дээ. Бараа ах бол үнэхээр сайн эр хүн. Энэ хүн бидний амьдралд олон гэгээлэг зүйл бэлэглэсэн.
Гэр бүлийн үнэ цэнэ, халуун дулаан уур амьсгалыг бидэнд мэдрүүлсэн. Хоёулаа амьдардаг байхад хэзээ ч гэр бүлээрээ хооллодоггүй байлаа. Намайг Бараа ахад хэрхэн ханддагийг хүмүүс их сонирхдог юм шиг байна лээ. Би түүнийг хувь хүнийх нь ч, уран бүтээлчийнх нь хувьд ч хүндэлдэг. Бидний амьдралд орж ирсэнд нь талархдаг. Тэр бол өсөж яваа, чадварлаг жүжигчин. Хамт амьдрах болсноо хэлэхдээ их санаа зовсон байсан. Тэгэхээр нь би нэг өдөр хувцасны шүүгээндээ зай гаргачихаад ээжийг дуудаад "Энд Бараа ах хувцсаа хийнэ шүү” гэж хэлэхэд их гайхсан янзтай над руу харсан. Тэр харц нь одоо ч нүдэнд харагдаж байна.
Хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэлбэр нь тэр байсан юм уу даа. Ээж тэр үгийг сонсоод тайвширсан байх. Энэ сонголтыг олон хүн гайхаж байсан ч буруудаагүй гэдгийг тэр хоёр минь баталж чадсан” гэлээ.
З.Номундарь нь СУИС-д жүжигчний мэргэжлээр сурдаг юм. Тэрбээр ээжтэйгээ хамт “Тагнуулч аав” кинонд дүр бүтээсэн билээ.
Labels:
сонин хачин