Friday, May 5, 2017

Сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон багшийг ...


Энэхүү явдлын талаар мэдсэн нэгэн сурагч сургуулийн захиргаанд мэдэгдснээр тэдний харьцаа ил болсон аж.
 
Багш залуу энэ хугацаанд сурагч руугаа зурвас бичиж, бэлэг өгч, гэртээ дагуулж очдог байсан бөгөөд дор хаяж таван удаа бэлгийн харьцаанд орсон гэнэ.
 
Австралийн Куээнсланд ахлах сургуулийн багшийг эмэгтэй сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаж шүүхээс багшлах эрхийг нь долоон жилээр хасчээ. 

Тэрхүү багш нь 36 настай бөгөөд гэр бүлтэй аж. Тэрбээр өөр багштай хамт кино үзнэ гэж эхнэртээ худал хэлээд сурагч охинтой уулздаг байжээ. Тэдний харьцаа 2014 онд эхэлсэн бөгөөд 2015 онд сурагч охиныг төгсөх хүртэл үргэлжилсэн байна. 

Багш залуу энэ хугацаанд сурагч руугаа зурвас бичиж, бэлэг өгч, гэртээ дагуулж очдог байсан бөгөөд дор хаяж таван удаа бэлгийн харьцаанд орсон гэнэ. Түүнчлэн охины төгсөлтийн баярт зориулан 200 доллар бэлэглэж байжээ.

Энэхүү явдлын талаар мэдсэн нэгэн сурагч сургуулийн захиргаанд мэдэгдснээр тэдний харьцаа ил болсон аж. 

Багш анхандаа үүнийг эсэргүүцэж байсан ч мөрдөн байцаагчид баримт дэлгэсний дараа хэргээ хүлээсэн байна. 

Өчигдөр нийтлэгдсэн шүүхийн тогтоолд "Бэлгийн хавьтлын зарим нь сургуулийн орчинд, паркад, багшийн гэрт үйлдэгддэг байсан" гэж бичсэн байна. Түүнийг 2023 он хүртэл багшлах эрхийг хасахаас гадна 5,000 долларын торгууль төлөх ялаар шийтгэжээ.