гуравдугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймагт дүү нь ахыгаа зодож хөнөөсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, тус аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, 44 настай эрэгтэй Т-г түүний дүү болох 33 настай эрэгтэй Т зодож, амь насыг нь бүрэлгэжээ. Ахыгаа хөнөөсөн гэх Т нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат бөгөөд ажил хийх нэрээр Замын-Үүдэд очсон байна. Улмаар ахтайгаа маргалдаж аминд нь хүрсэн хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгажээ.
Б.ЦОГ
