Дуулахыг нь хараад үйлдвэрийн эзэд нь гайхсан л байхдаа.
-Гайхахаар барах уу. Хаана ч очсон, сайн муу хүмүүсийн аль аль нь байдаг хойно үйлдвэрийн эзэд маань “Хурдан ажлаа хий” гэдэг ч юм уу янз бүрийн нөхцөл байдал зөндөө л гардаг байсан. Тэр тусмаа Монголчуудыг дорд үзэж та нар юу чадах гэсэн хандлагаар хардаг. Тэр бүрт нь би хэрэлдэж муудалцдахгүй ч гэсэн үзэл бодлын зөрчилдөөн их гарна. Би энэ ажлыг насаараа хийхгүй түр зуурын хугацааных гэж өөртөө байнга хэлдэг байсан. “Оддын хаан” нэвтрүүлэгт орсны дараа үйлдвэрийн захирал над уу залгаад "Манай үйлдвэрт од ажиллаж байсан юм байна штээ, үйлдвэр дээрээ ирээрэй, хоолоор дайлна гэж хэлж байсан" юм. Монголчууд юу чаддаг юм гэдэг тэр дорд үзлийн хариуг өгсөн дөө. /Инээв/ Тэвч, цаг хугацаа бүгдийг харуулна гэдгийн бодит жишээ юм уу даа.
“Яг түүн шиг” шоуны оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа. Тэрээр энэ долоо хоногт УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн дүрд хувирах юм.
-Яг түүн шиг” шоунд оролцож буй сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу. “Шоунд оролцооч” гэдэг санал анх ирэхэд хэрхэн хүлээж авав. Өөрийг тань сонгох болсон шалтгаан нь юу байсан бол?
-Саналыг сонсоод маш гайхсан, анхандаа итгээгүй. Солонгос улсад гаргаж буй өчүүхэн амжилтыг минь үнэлж шоуны оролцогчдын нэгээр намайг сонгосон болов уу гэж бодож байна. Саналыг шууд хүлээж авах гэхээсээ илүүтэй Солонгос дахь ажлаа хэрхэн зохицуулах уу гэдгийг хамгийн түрүүнд бодсон. Мэдээж нэвтрүүлэгт оролцож байгаадаа маш баяртай байгаа. Эгэл жирийн Монгол залуу эх орноо сурталчилж, Солонгост урлагийн байгууллагад ажиллаж байна гэдгийг нь тодорхой хүрээллийн хүмүүс мэддэг байсан юм билээ. Ялангуяа Өмнөд Солонгосын хамгийн олон үзэгчтэй, алдартай нэвтрүүлэгт оролцсон нь хүмүүст их хүрсэн болов уу.
-Шоуны бэлтгэл ажил, дүрээ бэлдэх гээд л маш завгүй ажиллаж байна уу?
-Тийм ээ. Солонгост үйлдвэрт ажиллаж байснаас ч илүү ачаалалтай байна. /Инээв/ Аав, ээжийн олон охид, хөвгүүдийн адил гэр бүлдээ тус нэмэр болох үүднээс Солонгос улсыг анх зорьж байлаа. Зорьсон ажил маань ч талаар болоогүй. Дүү нар маань ч одоо ажил төрөлтэй болж амьдрал маань ч сайжирч байна. Таван жилийн турш Солонгост гэрээгээр ажиллаж дуусаад дүү нартайгаа утсаар ярьж “Ах нь одоо өөрийн замаа хөөлөө, ахын үүргээ гүйцэтгэсэн” гэж хэлээд л урлагийн амьдрал руугаа орсон доо. Тухайн үед дуучин шалгаруулж авна гэсэн зарыг фэйсбүүкээс хараад бүртгүүлээд улмаар тэнцээд маш их урам зоригийг авсан. Урлаг гэдэг их айлын үүдийг энэ уралдаан нээж өгсөн гэж хэлж болно. Үйлдвэрт таван жил ажиллаж байгаад мөрөөдлийн ажлаа хийнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй гоё мэдрэмж. Дуу гэдэг зүйл миний зүрх сэтгэлд багаас маань байсан болохоор урлагийн хүн болно гэсэн нууцхан хүсэл маань үргэлжид байсан. Яах ч аргагүй амьдралын шаардлагаар урлагаа түр орхисон ч гэлээ хожмоо мөрөөдлөө биелүүлж чадсан. Харанхуй үйлдвэрт, аюултай нөхцөлд ажиллаж байсан жирийн монгол залуу Солонгосын хамгийн алдартай шоунд орж, алдартай хүмүүстэй нэг тайзнаа гараад өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байсныг нуух юун. Энэ бүхэн маш их хөдөлмөр, хүчин чармайлтын л үр дүн.
-Дуулахыг нь хараад үйлдвэрийн эзэд нь гайхсан л байхдаа.
-Гайхахаар барах уу. Хаана ч очсон, сайн муу хүмүүсийн аль аль нь байдаг хойно үйлдвэрийн эзэд маань “Хурдан ажлаа хий” гэдэг ч юм уу янз бүрийн нөхцөл байдал зөндөө л гардаг байсан. Тэр тусмаа Монголчуудыг дорд үзэж та нар юу чадах гэсэн хандлагаар хардаг. Тэр бүрт нь би хэрэлдэж муудалцдахгүй ч гэсэн үзэл бодлын зөрчилдөөн их гарна. Би энэ ажлыг насаараа хийхгүй түр зуурын хугацааных гэж өөртөө байнга хэлдэг байсан. “Оддын хаан” нэвтрүүлэгт орсны дараа үйлдвэрийн захирал над уу залгаад "Манай үйлдвэрт од ажиллаж байсан юм байна штээ, үйлдвэр дээрээ ирээрэй, хоолоор дайлна гэж хэлж байсан" юм. Монголчууд юу чаддаг юм гэдэг тэр дорд үзлийн хариуг өгсөн дөө. /Инээв/ Тэвч, цаг хугацаа бүгдийг харуулна гэдгийн бодит жишээ юм уу даа.
Энд дарж үргэлжлүүлнэ үү
