Нэлээд хэдэн жилийн өмнө хагас нүцгэн байдлаар зургаа авахуулан хэвлэлийн хуудсыг чимж явсан жүжигчин Б.Хулангийн бас нэгэн эротик зураг цахим ертөнцөөр тарж багагүй шуугиан тариад амжсан. "Хайраар дутаж ганцаардсан зүрхийг минь бүлээцүүлэн, халуун энгэртээ тэвэрсэн хань минь” хэмээн эр нөхрөө өмөөрсөн жүжигчин бүсгүй хэдийд ингэтлээ нүцгэлсэн болохыг тааж ядсан хүмүүс үүнд нь нэлээдгүй шүүмжлэлтэй хандсан.
"Өвөрлөгч эрийн цайг чанаж, хөрөнгө мөнгөнд дурласан” гэж элдэв янзаар хэлүүлэх бүртээ хэрхэн шаналж, хүүгээ унтуулчихаад өрөөндөө сэмхэн уйлж суудаг байснаа хэвлэлд дэлгэсэн жүжигчин бүсгүй маань гоо сайхны хагалгаа хийлгэн хамар, нүднийхээ хэлбэрийг өөрчлүүлжээ.
