Сайн байцгаана уу. Та бүхэн чин сэтгэлээсээ зөвлөгөө өгж тус болооч. Хүүхэдтэй эмэгтэй хүнтэй суух хүн олдох болуу. Биеийн байдлаас болоод 1 хүүхэд яарч төрүүлсэн. Ирээдүйд болж чадах нь эргэлзээтэй ч хүсвэл болох байх. Ийм байдлыг маань ойлгох хүн олдох болуу?
Урьд нь 1 л хүнтэй үерхэж байсан. Хүүхэд бол биеийн байдал энэ тэрийг харж байж тохироод хүүхэд олсон. Намайг сонирхдог хүмүүсээс нэг л дөлөх юм хүүхдээ бодоод л ямар ч юм бэ дээ хүүхдээ гаргасандаа хэзээ ч харамсаж байгаагүй миний амьдралын эмэгтэй хүн болж төрсний утга учир шүү дээ.
Тиймэс л шийдээд хүүхэдтэй болсон. Тэр үед цаг байхгүй сайн хүн ч байгаагүй. Хүүхэд бол сайн судалгаа хийж өвдөж байгаагүй удамтай хүний хүүхэд байгаа юм.
Тэр хүнтэй ахиж холбогдохгүй байхаар анхнаасаа тохирсон. Гэтэл би ч бас эмэгтэй хүн хайрлуулж халамжлуулахыг их л хүсэх юм гэтэл би дотроо бол жоохон хэвээрээ байгаа ч юу хүмүүс болж өгвөл намайг ашиглах гээд байдаг. Яахаа үнэхээр мэдэхгүй байна. Надад зөвлөгөө өгсөнд баярлалаа…
