Нисгэгч залуутай эхлүүлсэн анхны амьдралдаа цэг тавьж, хөөрхөн охиноо аваад салсан гэгддэг жүжигчин Б.Хулан төд удалгүй өөрөөсөө 12 насаар ах Б.Соёлтхүү гэгчтэй ханилж байлаа. Оюутан ахуй цагаас нь эхлэн өнөөг хүртэл өөрийг нь битүүхэндээ хайрлаж явсан гэх эр нөхрөө тэрбээр "Хайр халамж сайтай, хажууд нь байхад түшигтэй” хэмээн хэвлэлийнхэнд магтсан удаатай. Чамгүй хөрөнгөтэй эрийн энгэр түшсэн жүжигчин бүсгүй ч өдрөөс өдөрт өнгө зүс нэмж, С.Ренчинлхаа хүүгээ төрүүлээд удалгүй уран бүтээлдээ эргэж орсон.
Харамсалтай нь, жүжигчин бүсгүйн энэ сүрхий магтаал төдий л удаан үргэлжилсэнгүй. Үе мултарсан ахимаг насны нөхрөөсөө салаад охин, хүү хоёртойгоо цуг амьдарч эхэлсэн тэрбээр саяхныг хүртэл энэ тухайгаа ихэд нууцалж явжээ. Харин өдгөө шинэхэн хайр дурлалын амтанд бялуурч, загвар өмсөгч залуутай ихэд дотносох болсон жүжигчин Б.Хулангийн нууц ийнхүү задарлаа.
Хөгшин нөхрөө загвар өмсөгч залуугаар сольсон түүний хувьд гурав дахь амьдралаа зохиох нь тийм ч сүртэй асуудал биш биз. Харин эцэг ондоотой хоёр хүүхдээ шинэ аавтай болгохоор сэтгэл шулуудаж яваа Б.Хулангийн энэ сонголт эцсийнх гэдэгт олон хүн эргэлзэж байгаа гэнэ лээ.
С.Цахиур

