Friday, May 5, 2017



Монгол бүсгүйчүүд гоо үзэсгэлэнтэй гэдгээрээ гайхагддаг. Үүнийгээ ч нуухгүй олны өмнө нүцгэлсэн олны танил бүсгүйчүүдийн тоо улам л нэмэгдсээр. Нэг үеэ бодвол монголчууд эрос дүр төрхтэйгээр зургаа татуулсан хүүхнүүдийг "эвэртэй туулай" үзсэн юм шиг харахаа больжээ. Тиймээс ч нүцгэн биеэ бусдад гайхуулсан сайхан бүсгүйчүүдийн тоо тун олон болжээ. 24tsag.mn олны өмнө нүцгэлсэн 24 монгол оддын тухай баримтыг хүргэж байна. Энд бас ганц нэг эрчүүд "цохиж яваа” шүү.

1. Залуудаа "Эрос” гэсэн тодотголтой явсан дуучин Т.Ариунаагийн нүцгэн зураг ерээд онд дуулиан тарьж байлаа. Нүүрний тод будалт, торон дотуур хувцсыг нь санахгүй хүн цөөхөн байдаг.
2. Жүжигчин О.Энхтуул "Бүлээн нурам” кинонд нүцгэлснээс хойш хүүхнүүдийн хов живээс салахгүй болсон. Тухайн үедээ л шинэ үзэгдэл байсан тул хүмүүс янз бүрээр ярьж байв. Энэ үеэс О.Энхтуул "секс симбол” гэдэг тодотголтой болсон юм.
3. Дуучин Э.Агиймаа 2010 онд эротик контентийн зураг авахуулсан. Тэрбээр зураг авалтын дараа "Анх удаа л бүтэн нүцгэн зураг авахуулж үзлээ. Гоё юм байна. Хөдөлдөггүй хүн чинь гэнэт хөдлөөд, энүүгээр нэг бужигнаад, элдэв поз аваад л "алж” өглөө” гэж байжээ.
4. Э.Агиймаагийн орыг залгамжилж дуучин Нара ч мөн адил гар утсанд суулгах эротик контентийн зураг авахуулсан. Үүнээс хойш сайхан биетэй гэж гайхуулдаг Нарагийн нүцгэн, хагас нүцгэн зургууд хаа сайгүй "тэнэх” болсон билээ.